Дулааны дарга нарын цэгтэй гарын үсэг

img

“Олимп” хотхонд орон сууц худалдан авсан 270 айл шинэ байрандаа орж чадахгүй байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу “Баянмонгол” хорооллын урд хэсэгт орших “Кусацу принт” компанийн 270 айлын орон сууцны барилга угсралтын ажил хэдийнэ дууссан ч дулааны хангамж нь  саатжээ. Аль долдугаар сард ашиглалтад орох ёстой уг байрны захиалагч иргэд хүйтний ам наашлаад байхад түлхүүрээ хүлээж сууна. Уг нь ТЭХЯ-ны Техникийн нөхцөл олгох комиссын 2008 оны есдүгээр сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрээр дээрх орон сууц үйлчилгээний цогцолбор барилгад “Техникийн нөхцөл №292”-ын дагуу гадна дулааны шугамын холболтыг 12-А магистраль шугамын үл хөдлөх тулгууртай цэгээс ерөнхий төлөвлөгөөтэй барилгуудын хамт нэгдсэн салаа татаж хийхийг албан ёсоор зөвшөөрчээ. Уг зөвшөөрөлд “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир гарын үсгээ зурж, тамгаа дарсан байх юм. Гэтэл тус компанийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал албан тушаалаараа далайлган саад учруулсаар иржээ. “Олимп” хотхоны орон сууцны хорооллуудаас эхний ээлжинд 270 айлын барилга барьчихаад байгаа нь “Кусацу принт” компани. Тэднийхтэй зэргэлдээ “Сакура” амины орон сууцны байшингууд бас баригдсан. Гэтэл барилга угсралтын ажил нь одоо хэр зуун задгай байгаа “Ханан” компанид дулаан хангамжийн шугамын холболтыг нэгдүгээр ээлжинд хийхээр төлөвлөж, цахилгаан, холбооны шугам сүлжээгээ нэгэнт татчихсан барилгын дулаан хангамжийг хойш тавьсан нь хачирхалтай. Энэ завсар “Улаанбаатар дулааны сүлжээ” ХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал төрийн ажлыг замаас нь цалгардуулж байгаа төрийн бус байгууллагын гар хөл  болсоор яваад иргэд бухимдаж байна. 2008 онд “Олимп” хотхоны газарт барилга барих хэд хэдэн компаниудын дэд бүтцийн ажлыг нэгмөр хөөцөлдөх нэрийн дор “Олимп цогцолбор” ТББ байгуулагджээ. Түүний удирдлага компаниудаас ажил үйлчилгээний зардалд удаа дараа мөнгө татаж, зөвхөн “Кусацу принт”-ээс гэхэд тэрбум гаруй төгрөг гаргуулсан байна. Гэтэл цахилгаан, холбоо, цэвэр ус, дулаан хангамжийн бүхий л  зөвшөөрлийн бичиг мөнөөх ТББ-ын нэр дээр төвлөрч, харин санхүүгийн дэмжлэг үзүүлсэн аж ахуйн нэгжүүддээ эргээд дарамт үзүүлж эхлэв. Иймээс МХЕГ-аас шалгаад “Сэнтури ландмарк” ХХК болон “Кусацу принт” ХХК-д дулааны техникийн нөхцөл олгохдоо “Олимп” ТББ-ын нэр дээр олгосноос 540 гаруй айлын орон сууцны барилгуудыг дулааны сүлжээнд холбоход хүндрэлтэй байгааг анхааруулж, уг асуудлыг яаралтай шийдвэрлэхийг аль халуун зунаар “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д мэдэгджээ.  Гэвч өнөөдөр байдал бахь байдгаараа. Тэр ч байтугай мөнөөх ТББ ус, цахилгааны шугамаа холбуулахад нэмж мөнгө төлөхийг шаардаад зогсохгүй зөвхөн барилгын шав тавьсан компанийнхан газар доогуурхи  нийтийн шугамыг өмчилж, бэлэн болсон дулаанаар хангахад саад хийж байна. Эрчим хүчний тухай хуулийн дагуу техникийн нөхцөл олгох журамд зааснаар бол хүсэлт гаргасан хувь хүн, аж ахуйн нэгжид дулаан олгох асуудлыг хангагч байгууллага шийдвэрлэнэ гэсэн байгаа. Тов тодорхой энэхүү зарчмын ёсоор “Кусацу принт” компаниас тавьсан хүсэлтийн хариуг Ш.Мөнхжаргал инженер “Олимп цогцолбор” ТББ-ын хаягаар явуулаад байдаг нь асуудлыг шийдвэрлэхэд бүр ч чирэгдүүлж байгааг цөхөрсөн хэрэглэгчид мэджээ. Тухайлбал, Д.Бямба-Очир захирлын гурван жилийн өмнө олгосон техникийн нөхцөлийн зөвшөөрлийг сөрж, 2011 оны наймдугаар сард зураг төслийг дахин хийх, энэ орчимд барилга барьж буй байгууллагууд дулааны хэрэглээгээ ашиглах талаар тохиролцох гэх мэт бүрхэг утгатай бичгийг өнөөдөр ч шидэж сууна. Гэхдээ тэрээр барилгын ажил нь дууссан 270 айлын орон сууцанд хүйтний улирал эхлэхээс өмнө дулааны шугамыг нь холбоод өгөхөд болохгүй гэх газаргүй хэмээн аман дээрээ өөрийгөө хаацайлдаг. Ерөнхий инженерийн энэ мэт явган залинд хууртаж хаширсан иргэд орон сууцны төлбөрөө банкны зээлээр төлж барагдуулсан болохоор ганц хоногийн өмнө ч болов байрандаа орохын тулд эрх ашгаа хамгаалахын тулд хамтарч тэмцэхээр шийджээ. Тэд 200 гаруй хүний гарын үсэг цуглуулж, эл авлига үнэртсэн ажиллагааг АТГ-т шалгуулахаар зэхэж байна. Тэд төрийн өмчит дулааны компанийн удирдлагууд төрийн бус нэг байгууллагын аманд орж, нийтийн эрх ашгийг хясан боогдуулж байгааг нэгэнт олж харжээ. “Улаанбаатар дулааны сүлжээ” болон “Олимп цогцолбор”-ын удирдлагууд нэг нутгийнхан төдийгүй нэг түрийвчтэй гэдэг нь ямар нэг арга саам хэрэглэн барилгын компаниудаас мөнгө сааж, тэрбумаар тогтохгүй төгрөг үрэн таран хийсэн ч эрчим хүч болон эргэж олдохгүй байгаад оршино. Ялангуяа тус ХК-ийн гүйцэтгэх захирал, ерөнхий инженер нарын ямар ч зөвшөөрлийн цохолтын доодох гарын үсэг ардаа цэгтэй байвал бүтэхгүй гэсэн үг гэдгийг дулаан хөөцөлдсөн хэн бүхэн мэддэг болж. “Тунгалаг Тамир”-ын Итгэлт баяны сүргийн бүртгэл шиг эл нууц тэмдгийг зөвхөн албатууд нь тайлж уншдаг. Уриалгахан ийм цохолтууд олон ч хэрэглэгчийг баярлуулан гомдоосон байна. Эцсийн эцэст муу нэр дуулдаг барилгын компаниудын үйл ажиллагаанд хамгийн их чөдөр тушаа болдог нь төрийн өмчид хувийн юм шиг эзэн суусан эрх мэдэлтэй инженер техникийн зарим ажилтнаас болсоор байгаа нь нууц биш. Наад захын жишээ гэхэд дээрх 270 айлын мянга гаруй хүн хахир өвлийн босгон дээр жавар хургасан байранд нүүж орох уу, үгүй юу гэдэгт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Ш.Мөнхжаргал хариулах цаг болжээ. Хар ухаанаар бодоход Дулааны цахилгаан станцын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг төрийн өмчит компани заавал төрийн бус байгууллагаар дамжуулан хэрэглэгчдэд хүргэх шударга бус шийдвэрийг өөгшүүлсээр байж болох уу? Чухам үүний цаана л нийтийн албанд хувийн ашиг сонирхлын зөрчил нуугдаад байгаа юм. Нийслэлийн ихэнх байгууллагад бугшсан ашиг сонирхлын зөрчлийн харгайгаар их барилгын салбарт хууль бус үйл ажиллагаа газар авч, хүний амь нас хохирсоор буйгийн уг сурвалж нь нэг талаар төрийн албан тушаалтнууд буюу нийтийн албан хаагчид гэхэд хилсдэхгүй болов уу. Саяхан НМХГ-ын дарга нэгэн хар толгойгоо хаацайлаад ялаас мултарсантай адил ажлаасаа чөлөөлөгдсөн ч лай ланчиг нь нийгэмд хар мөр татуулсаар байгаа. “Улаанбаатар дулааны сүлжээ”-ний удирдлагуудын энэ мэт хүнд суртал, ТӨХК, ТББ-ын хооронд тавьсан илүү шат дамжлагаас болоод иргэд хохирсоор байна. Иймээс “Олимп” хотхоны 270 айлын орон сууцанд орох ёстой иргэд өвлийн улирлаас өрсөж, энэхүү нийтийн ашиг сонирхлыг хөсөрдүүлсэн хууль бус үйлдлийн талаар манайд хандсан юм. Х.Аянга Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

теnegt. hiisen buteesen hyn chin avdag yum
2013-02-05
ХАНАН КОМПАНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЬ МӨНХЖАРГАЛ ЮМ Ш ДЭЭ НААДАХ МӨНХЖАРГАЛЫГ АТГ ОДОО ШАЛГАХ ЦАГ БОЛСОН
2012-09-27
зочин:
мөнхжаргал тэргүүн чансаагаас авилгалд байр авсан
2012-09-27
Byamba Ochiroo ta guyai suuliin kheden grajiin ajil deeree jookhon novshirson shuu!!! ug ni khuviin khaa busines d gaiguul munguu uguud bdag bsan chin
2012-09-27
dulaani darga nar bas ajiltnuud bvgdeeree zeregleleeree tom ni tom ajilaa awdag jijiguud ni jijgiigee awch khakhuuli awdag gej sonssonn
2012-09-27
minii medexeer minii neg tanil zaluu 3 sar uudend ni suugaad awch chadaxgui 2 say tugrug khuneer damjuulj ugch bj say neg yum texnikiin nukhtsuluu awsandag
2012-09-27
Зочин:
Дулаааны шугам сүлжээнийхэн маш их хүнд сурталтай, далдуур маш их авилга авдаг, эднийхэн бүгд орон сууцны конторуудын нууц эздүүд, түүгээрээ дамжуулж мөнгө угааж, хотыг хөлдөө чирж байгаа этгээдүүд юм. Эд нарыг дээрээс нь эхлээд ашиг сонирхлын шинэ хуулийн дагуу шалгаж, ах дүү, амраг садан, нутаг орны мафийн сүлжээг нь тас цохих хэрэгтэй.
2012-09-27
Zambaaraagyi zuvshuurulgyi olon oron suuts , barilgyg yagaad bariad bgaan. Ternees bolj stantsiin huchin chadal n nemegdej bgaag oilgojgyi bna u
2012-09-26
Zochin:
ajil hiij bgaa hyniig deer dooroos n bugd l daramtlaj bgaad hergee buteehiig boddog shy de. Daraa n yamar negen asuudal bolohod nuguu zuvshuurul ug gesen humuus n bolon nuguu zuvshuyrul avsan humuus n yu ch heldeggyi , harin ugsun hyn n muu ner zuudeg
2012-09-26
Улаанбаатар хотын дулаан үүсгүүрийн /ТЭЦ-үүд / дулаан түгээх хүчин чадлын хэмжээ техникын норм нормативаар бол дээд хязгаартаа тулаад 10 жил болж байна ш дээ нь Одоо бол Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир нь хахууль авч дулааны холботын зөвшөөрөл олгодог болоод 10 жил болжээ. ХАрин тэц -үүд нь болхоор өвөл бүр аваарын горимоор ажиллаж , ямарч бэлтгэл хүчин чадалгүй ажиллах болсон байна .Энэ чинь нөгөө гавъяа байгуулаагүй байж гавъяат билүү төрийн шагнал авсан нөхөр мөн биз дээ
2012-09-26
теnegt. hiisen buteesen hyn chin avdag yum
Zambaaraagyi zuvshuurulgyi olon oron suuts , barilgyg yagaad bariad bgaan. Ternees bolj stantsiin huchin chadal n nemegdej bgaag oilgojgyi bna u
Zochin:
ajil hiij bgaa hyniig deer dooroos n bugd l daramtlaj bgaad hergee buteehiig boddog shy de. Daraa n yamar negen asuudal bolohod nuguu zuvshuurul ug gesen humuus n bolon nuguu zuvshuyrul avsan humuus n yu ch heldeggyi , harin ugsun hyn n muu ner zuudeg
Hi:
Bymba ochir, munkhjargal 2 g sain ATG shalga'!!!!!!!!!!!!!!!!!
2012-09-26
b55:
Darhanii dulaani suljee TOXK-g bas shalgamaar yum boon hund surtal avilga
2012-09-26
munkhjargal chini aimaar bayan jinkhene avilgalchin baagii sh dee ATG neg shalgah bolson doo.
2012-09-26
зочин:
мөнхжаргал тэргүүн чансаагаас авилгалд байр авсан