Н.Энхбаярын дөрвөн жилийн хорих ялыг хэвээр баталлаа
Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд өчигдөр 08.00 цагт эхлэн хуралдаж шөнийн 01.40 цагт дуусч, шүүгчид анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан тухай шийдвэрээ танилцууллаа.
Хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, шүүгчдэгчдийн өмгөөлөгч нар оролцлоо.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 263.2, 150.3-т зааснаар яллагдагчаар татан Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн сарын 2-нд дөрвөн жилийн хорих ял оноож байв. Түүний хамсаатан Д.Дуламсүрэнд зургаан жил, До.Чулуунбаатарт 5.1 жил, Ж.Мягмаржаргалд зургаан жилийн хорих ялыг тус тус оноосон юм. Гэхдээ 2009 онд гарсан Өршөөлийн хуулийн дагуу шүүгдэгч нараас тус бүр гурван жилийн ялыг хасаж Н.Энхбаярт дөрөв, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарт гурав, До.Чулуунбаатарт 2.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан билээ. Тэднийг АХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ дахь цөөнхийн бүлгийн даргаар ажиллаж байхдаа 119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг 2000 оны зургадугаар сарын 16-нд албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал н.Наранхүү, худалдааны асуудал хариуцсан орлогч захирал н.Ганбат, “Хэнлон” компаний захирал Ж.Мягмаржаргал нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан. хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Батбаяр, НИТХ-ын тэргүүлэгч даргаар ажиллаж байсан Н.Болормаа, нийслэлийн Өмчийн газрын орлогч даргаар ажиллаж байсан Д.Дуламсүрэн нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан Нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм бурууг нь тогтоосон юм.
Тиймээс түүнд Сүхбаатар дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 19.19.2, 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 150.150.3 дахь хэсэгт зааснаар 25 сая төгрөгийн эд хөрөнгийг хурааж, дөрвөн жилийн хорих ялаар, мөн хуулийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албанд ажиллах эрхийг гурван жилээр хассан билээ.
Мөн ялтан Н.Энхбаяраас 54 сая 343 мянган төгрөгийг гаргуулан Гандантэгчиглэн хийдэд, Ж.Мягмаржаргал нараас тус бүр 982 сая 577 мянган төгрөгийг гаргуулан Эрдэнэт үйлдвэрт олгох, Н.Энхбаярын эзэмшлийн Хаан банкин дахь 89 мянга 359 ам. долларыг, 11-р хорооллын 100 тоот орон сууцны өөрт ногдох хэсгийг нь тус тус гаргуулан хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн 49. 49.1 дэх хэсгийг журамлан “ТВ9” телевизийн хууль бусаар олсон эд эд хөрөнгийг хурааж улсын орлого болгох шийдвэрийг гаргасан юм.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ