Улаанбаатарт нэг хэм дулаан хур тунадас орохгүй

img

Улаанбаатарт үүлшинэ, шөнөдөө цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 0-2 градус дулаан байна. Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг. Зарим газраар цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14  метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Говийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5  градус, өдөртөө 8-13 градус дулаан байна.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Lacresha Hoeger:
Many thanks for your own hard work on this weblog. Betty delights in participating in investigations and it's simple to grasp why. Most of us notice all regarding the powerful tactic you render effective techniques through this weblog and in addition invigorate response from some other people on this concern so my princess is now discovering an awesome deal. Have fun using the remaining portion of the year. You are performing a powerful job.
2011-12-12