
Монгол улсын Засгийн газрын 2012 оны 34 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрыг Спортын бэлтгэлийн төв болгон өөрчилсөн.
Соёл, Спорт, аялал жуулчлалын сайдын энэ сарын 24-ний өдрийн тушаалаар тус төвийн захирлаар Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт, Монгол улсын гавъяат тамирчин Б.Наранбаатарыг томилжээ.
Спортын бэлтгэлийн төв нь Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шууд удирдлаганд Захиргаа санхүүгийн алба, Биеийн тамир, спортын алба, Үндэсний шигшээ багийн алба, Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээний алба гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ