Харүмафүжи ёкозунагийн тангараг өргөлөө
Мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь, Монголын сүмочдын гурав дахь их аварга болох Харүмафүжи ёкозунагийн тангараг өргөлөө.
Өнөө өглөө Сүмогийн холбооны төлөөлөгчид түүний дэвжээг зорин ирж Харумафүжигийн тангараг өргөх ёслолд оролцсон байна.
Дашрамд дурдахад, Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ёкозунагийн зөвлөл даваа гаригт хуралдаж,есдүгээр сарын аки башёд түрүүлсэн озэки Харүмафүжид ёкозүна цол хүртээх тухай асуудлыг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ