Залуу уран бүтээлчид БНСУ-д суралцахаар явлаа

img

“UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулдаг ”Universе best songs”, “To be or not to be” зэрэг реалити нэвтрүүлгүүдийн дэд байрын шагналтнууд БНСУ-д нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцахаар явлаа. Өнгөрсөн жилийн  ”Universе best songs” наадмын дэд байрын шагналыг поп хатагтай Б.Сарантуяагийн ганц шавь гэгддэг Улсын филармонийн дэргэдэх “Баянмонгол” чуулгын гоцлол дуучин Л.Насанбуян шалгарсан бол, “To be or not to be” театрчилсан реалити нэвтрүүлгийн дэд байрын эзнээр залуу жүжигчин М.Мөнхчимэг тодорсон юм. Дуучин Л.Насанбуянгийн хувьд “Солонгос бол соёл урлагаараа Азидаа тэргүүлэгч орнуудын нэг. Тиймээс тус улсад сурсан мэдсэнээ эх орондоо ирээд хэрэгжүүлэхээ амлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байлаа. Б.Доржпагам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

eewwww:
Solongos soyoliin ur tarih yum biz deee. hutswaa
2012-09-26