Хэмжээ нь томорсон “галзуу хулгана” буюу их хотын ичмээр соёл

img

Хаалгаар оров уу, үгүй юу л “Алив, мөнгөө өг” гэж шамдуулж, хиртэй гараараа мөр рүү ёворсон кондукторын ууртайг гайхаж амжаагүй байтал хажуугийн залуу хөл дээр гишгэх нь тэр. Амьхандаа, олон хүний дунд шахцалдаж байгаагаа уучлах шалтгаан болгож, өнөөх “соёлтой” залууг хөлөө авахыг нь хүлээлээ. Гэвч ер санаа нь зовсон шинжгүй, миний хөл дээр гишгэсэн чигээрээ зогсч байтал автобус ч хөдөллөө. Буудлаас хөдөлсөн даруйдаа хурдаа нэмсэн автобусны аясаар амьсгалах ч зайгүй шахалдсан зорчигчид бөөрөнхий мах аятай л ийш тийшээ бөмбөрөх нь тэр. Худалч хүнд, хамгийн хойно зогсч байсан зорчигч урд хаалга хүртэл “нисч” иртэл тоормослох үзэгдлийг хотын түгжрэл ихтэй замд жолоочийн гаргаж буй авьяас чадвар гэж тодотгосон ч болохоор. Хажуугийн эгнээ рүү дайрч, бага оврын автомашинуудыг шахаж зогсохдоо “Замаас зайлахгүй бол хүүхдийн тоглоомыг чинь дайраад хаячихна шүү” гэж гар зангидан түрэмгийлэх жолооч цаанаа л нэг “давуу” эрхтэй. Угтаа бол, нийтийн тээврийн хэрэгсэл хотын замд нэгдүгээр эгнээгээр зорчих ёстойг зааж өгсөн шар зураас хүртэл татсан байгаа. Бүр тус эгнээгээр зорчиж буй эсэхийг нь хянаж, Нийслэлийн замын цагдаагийн газраас тусгай аян хүртэл өрнүүлсэн гээд бод доо. Гэтэл автобусны аагтай жолооч нарт энэ нь огт хамаагүй бололтой. Аль дуртай эгнээгээрээ зорчиж, зам тавьж өгөөгүй мөнөөх “хүүхдийн тоглоом”-уудыг ёстой л нэг дээрэлхэх шиг болно. За, тэгээд чих дөжрөм чанга дээр нь тавьсан нийтийн дуу, нулимс асгартал хоолой аргуулсан жолоочийн тамхины утааг нь тэвчээд “тамын хөлөг”-өөс хурдхан шиг буухын түүс болдог зовлон ганцхан надад ч тохиолдоод байгаа юм биш ээ. Дээр өгүүлсэн бяцхан жишээ маань нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж буй хүмүүсийн хувьд, өдөр тутам  тохиолддог дасал болсон үйл явдал. Урьд нь бид нийтийн тээврийн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг микро автобусны талаар сайн, муу зүйл олныг ярьдаг байсан. Суудлынхаа тооноос илүү хүн суулгах, үйлчилгээний үнээс хэтэрсэн мөнгө нэхэх, зориулалтын бус газарт буулгах, хурд хэтрүүлэн давхих гэх мэт асуудлаас гадна жолооч, кондукторуудын харилцааны болон хувийн соёлын талаар шүүмжлэх хүн даанч олон. Хүүхэд, хөгшдийг хүний тооноос “хасч” орхисон микро автобусны кондукторууд ойртож харагдсан хэн бүхнийг бараг л гуйх, чирэхийн хооронд хүчээр шахам суулгадаг моод одоо ч бий. Тэгсэн атлаа зорьсон буудалд нь хүргэж чадахгүй, замын түгжрэл энэ тэрээр далимдуулан дуртай газраа хөөж буулгадаг хэвээрээ. Өөрсдөө ч багтах зайгүй болтлоо хүн чихэж суулгачихаад өмхий амаараа үнсэх шахам тулж зогсон, хиртэй мөнгөөрөө нүүр ороолгох дөхдөг увайгүй залуус кондукторын ажил хийдэг болсоор удаж байна. Тэдний хэлдгээр “нугас” буюу жолооч, зорчигчийн суудлын хоорондох зайд хүн суулгах хориотой байдаг ч тэр нь зөвхөн цаасан дээр үлдсэн дүрэм журам гэлтэй. Ихэнх тохиолдолд тус газарт зорчигчдыг чихэж суулгадаг бөгөөд замын цагдаа нарын хяналт чангарсан үед арай өөр арга хэрэглэдэг гэж байгаа. Тухайлбал, замын цагдаа харагдмагц мөнөөх суудалд буй зорчигчдыг бусад суудал руу шилжүүлэхээс гадна заримыг нь тэнд хэвтүүлэх маягаар нууна. “Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчийн үлгэрээр замын цагдаа нартай нуугдаж тоглосон микро автобусны жолооч нар энэ ажилдаа харин ч нэг гаршсан бололтой. Мэдээж хэрэг, энэ тоглоомын золиос нь зорчигчид шүү дээ. Танил эмэгтэй маань цагаан өнгөтэй шинэхэн пальтогоор гангарч явахдаа уг тоглоомын “гол баатар” болсон бөгөөд хирэндээ баригдсан халтар суудал дээр нь хэвтэж чадахгүй гэснийхээ төлөө арай л замын дунд шидүүлээгүй гэсэн. Өөр нэг танил маань мөн ингэж татгалзсан ч микро автобусны кондуктор залуу буудал дээр ирмэгцээ үсдэж буулгаад бөөн юм болсон түүхтэй. Гэвч уг хэрэг нь шүүх, прокурорын шатанд хүртэл хүндэрч эхэлмэгц бяд муутай эмэгтэй хүнд ааг омгоо гаргасан дээрэлхүү эрс нус нулимстайгаа хутгалдан уучлалт гуйж арчаагаа алдсан юмдаг. Гэсэн хэдий ч, тэдэн шиг улс цөөрнө гэж байхгүй биз. Өнөөдөр нийслэлийн төв замаар зорчихыг нь хориглосон ч “галзуу хулгана”-ууд хийдгээ хийж, даварсаар л байгаа. Харамсалтай нь, зорчигчдийн эрх ашгийг зөрчиж буй иймэрхүү байдал нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй том оврын автобуснуудад ч “нэвтэрчээ”. Арга ч үгүй биз дээ. Техникийн ашиглах хугацаа нь хэтэрсэн, чанарын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслүүдийг үйлчилгээнээс хасах журам гарсны дагуу олон жолооч ажилгүй болсон. Тэд тухайн үед Авто тээврийн газрын үүдэнд жагсаал хийж эсэргүүцсэн ч төдийлөн амжилт олоогүй бөгөөд ихэнх нь нийтийн тээврийн автобус компаниудад орсон гэдэг. Ингэлээ гээд байдал өөрчлөгдсөнгүй, харин ч бүр жижиг “галзуу хулгана”-аа томоор сольсон жолооч нар хотын замд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх таатай боломж бүрджээ. Энэ бүхнээс үүдэн сүүлийн жилүүдэд аваар осол шил дараалан гарч, гэмтэж бэртсэн зорчигчид Гэмтэл согог судлалын үндэсний төвийг дүүргэх шахсан нь нууц биш. Өнгөрсөн жил л гэхэд, энэ байдал хэд хэдэн удаа давтагдсан. Сансрын тунелийн замд хурд хэтрүүлсэн давхисан автобусны жолооч өмнөө байгаа бага оврын долоон машиныг мөргөсөн томоохон ослыг хэн хүнгүй л санаж байгаа болов уу. Мөн эгнээ байраа буруу эзлэн улмаар бусад машинтай шүргэлцэх, хурд хэтрүүлэн давхиснаар хүүхэд дайрч, хүн мөргөж гэмтээсэн тохиолдлууд ч олширч буй. Дөнгөж өчигдөрхөн л гэхэд “Гачуурт-Халдварт”-ын  чиглэлийн “Атибус” компанийн УНИ 06-89 улсын дугаартай тус автобус онхолдож, дотор нь сууж явсан 10 гаруй зорчигчийн долоо нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн. Учир байдлаас үзвэл, жолооч нь согтуу байсан учраас уг тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн гэх. Хэргийн эзэн ч ор мөргүй алга болж, гэмтсэн зорчигчдыг тэр чигээр нь орхисон байх юм. Даанч дээ, хүний амь нас ийм хямдхан гэж үү. Зорчигчдынхоо амь нас, эрүүл мэнд төдийгүй ая тухтай байдлыг бүрэн хангаж үйлчлэх нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын хувьд чухал үүрэг баймаар. Гэтэл замын хөдөлгөөнд оролцох наад захын соёл ч байхгүй, зорчигчдоо юман чинээ үл тоосон бүдүүлэг нөхөд олон байгаа учраас өнгөрсөн хавар автобус компанийн удирдлагууд Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран сургалт явуулсан байдаг. Зуны улиралд хэн хүнгүй л амарч, зугаалахаар ийш тийшээ явчихдаг болохоор нийтийн тээврийн хэрэгслийн ачаалал ч энэ хэрээр буурсан нь ойлгомжтой. Харин хичээлийн шинэ жил эхэлсэн, албан байгууллагуудын үйл ажиллагаа жигдэрч буй энэ үед автобусаар зорчино гэдэг ёстой л “Шопрот”-той адил зүйл болох нь. “Сэргээш-3” хошин зохиомж дээр гардаг шиг автобусны хаалга хаагдахгүй болтол чихэлдэж, бие биенээсээ зүүгдсэн оюутнуудын жинхэнэ “амьд” жишээ хаа сайгүй харагдана. Түрүүнд жолооч, кондукторуудын харилцааны соёлын тухай асуудлыг хөндсөн бол, одоо зорчигдынхоо соёлыг жаахан “магтаад” авмаар санагдлаа. Автобусны хаалга онгоймогц хажуугийн хүмүүсээ түлхэж, үхэн хатан зүтгэх залуусын хөлд үрэгдэхээс айсан хөгшид, хүүхэд багачууд хамгийн сүүлд орох нь элбэг. Арайхийж багтсан бол хаа нэгтээ харагдах бариул, баганаас зуурч авахгүй бол “галзуу хулгана”-ын эрчинд ийш тийшээ шидэгдэх, хөл гараа гэмтээх, суудлын ирмэг болоод цонх мөргөх аюул ойрхон бий. Гайхалтай нь, ийн сэрэмжлэхийн сацуу бусдад төвөг учруулахгүй гэсэн мань мэтийн соёл зарим хүнд огт байдаггүй юм билээ. Чихэвч зүүж дүлий царайлсан оюутан “эрхмүүд” хээвнэг нэг налж зогсчихоод гар утсаараа тоглохыг зөндөө л харлаа. Зарим нь бүр цүнхний оосор, алчуурын үзүүрээс зуурчихаад арай л мөр дэрлэж унтах нь халаг юм болно гээч. Суудалд тухалсан “азтай” нөхөд унтсан дүр эсгэж, буух ёстой газраа ирэхээр гэнэт сэрж таардаг сонирхолтой дүр зургийг олонтаа харна, тэндээс. Хажууд нь тогоон чинээ гэдэстэй жирэмсэн бүсгүй, таяг тулсан хөгшид байвал тэд бүр хурхирч гарна. За, энэ ч яахав. Цонх нь хаалттай, амьсгаа давчдам бүгчим орчинд элдэв төрлийн сүрчиг, хөлс, хирний үнэр хамар нэвт цоргих нь дотор муухайрмаар. Нэг гараараа бариулаас зуурч, нөгөө гараараа цүнхээ дарж яваа нөхцөлд бол хамраа хавчих сиймхий ч гарахгүй. Гэмгүй царайлсан урт хуруутай нөхдөд мөнгө төгрөг, гар утсаа алдчихгүй юмсан гэхдээ суганыхаа булчирхайг цочтол цүнхээ хавчих хэрэгтэй гэсэн теором тархинд бүр аль эртнээс суусан юм чинь. Гудамж, талбайд ч гэсэн ялгаагүй. Хурдан гүйдэг “элээ”-нүүдэд шүүрүүлэх аюул ойрхон байгаа учраас хүүхэддээ хүртэл энэ аргаасаа зааж өгөхөд гэмгүй. Ямартай ч автобусанд орохдоо халаасаа хоослож, цүнхээ хавчиж орохгүй л бол нэмэргүй. Ингээд өөрийнхөө хэмжээнд тэмцсээр байхад л цүнхний хажуу бөөр, ёроолыг “хөөрхөн” гэгч нь зүсээд модерн маягийн хээ тавьчихдаг хүнд гарууд цөөнгүй. Энэ мэтээр адал явдал, тэмцэл дунд өрнөсөн зовлонт мөч минь замын түгжрэлээс хамааран янз бүрээр үргэлжилдэг юм даа. Буух ёстой газраа ирээд “хамт олон”-ыхоо хүчинд түрэгдэж буугаад харвал гадуур хувцасны товч тасарч, бүс тайлагдсан байх нь тэр. Гутал маань олон янзын хээтэй болсон төдийгүй үс гэзэг ширэлдэж, орооцолдоод эгээтэй л хүн айлгасангүй. Нас биед хүрсэн би ингэж байгаа юм чинь хүүхэд, хөгшид яадаг бол оо. Цүнхээ дааж ядсан балчирхан жаалын толгой дээр тохойлдоод зогсчихдог оюутан охид, таягтай хөгшний цүнхийг ч өвөр дээрээ авах сэтгэлгүй суудалд тухалсан залуусыг хараад хэлэх үг олддоггүй юм. “Хайр аа” гэж хэлээ хазан бие биедээ эрхэлж, нялуурах атлаа хажуу дахь нэгэндээ тусалж чадахгүй яваа тэднийг эх орны минь хөгжлийг үүрэлцэх ирээдүй гэж хэлэхээс ч ичмээр санагддаг. Тэднээс гадна хогтой уут үүрсэн архичид ямар ч үед “дархлагдсан зорчигч” хэвээрээ гэж мэд. Архи, тамхины эхүүн үнэр хийгээд бохир хувцаснаас нь сэжиглэсэн хүмүүс сайн дураараа зай тавьж өгч байхад автобусны шалан дээр хэвтээд өгсөн ч чадах л улс. Түрийвч нээхийн хооронд үсдэх шахдаг ууртай кондуктор гуай “дархлагдсан зорчигч”-оосоо 400 төгрөг нэхэж чадахгүй, аягүй бол “мартчихдаг” биз. Нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын соёл төдийгүй зорчигчдын үйлчлүүлж буй соёлын тухайд ч асуудал их. Энэ мэтээр бичээд байвал барагдахааргүй “их хотын ичмээр соёл”-ын тухай бичиглэлээ үүгээр төгсгөе. Хэрэв дээрх “аялал”-д оролцохыг хүсвэл та аль дуртай автобусандаа суу. Ялангуяа хотын захын дүүрэгт бол энэ бүхэн жинхэнэ утгаараа өрнөнө дөө. Р.Есүй

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nuguu nmyndag uilchilge eha abn.jolooch nariig 2-3 bogino eeljeer ajilyylaach!!!bysad hugjiltei ornyydiin tyrshlgaas syraltsaacheee malyydaaaaaaaa!!!!!eooh yanaa bodson chin buur ogiydas hurchlee.yamr ch bolobsrolgui zan hariltsanii soelgui humuusiig jolooch bolgodg gejuu?tedniige zorhcigchidtoi soletoi hariltsdag bolgoj syrgaach!mu n oi oirhon eeljilen ajilyylbal jolooch hun aydardagui gedgiig en ehugjiltei ornyydiin tyrshalags harj bno.yabdal dynd zamiin zogsool deer daragiin jolooch ni tsunhee uuren soligdon oj irj bhiig harlaa.yamr goe geech.abtobys gej jargaliin ynaa.yamr ch shatsalda achiheldeen bhgui 5-6mun tytamd yabj bn.deer ni abtobys ni chirguultei baidag yhcir olon hun bagtdag um bn lee.aiya aiyaa syraltsaj zuil ih bn.naad t1 darga narta ahel.yabj um zuej nud tailmaar bn gej...jolooch ni hun burtei mendeldeg geed l bodchih.deer ni konduktor gej oriloo iluu orn too bhgui.irgen bur uursduu yamsaraaraa biletee abchdag,harin bngiin cameriin dor yabna.shalgat bol bngiin.bileteeabagui bol amsh tom torgyyli!!!!zaabal tulnu.tuluhgui bol torgyyli ni nemegdeed heden jiiin dara yyl oboo boloh tyl ta tuluhuus ch uur arga bhgui bno.ene bol hamgiin zub arga.hyanltiin sistemiig sain bailgaj chadbal odor bur streesdeb oriloh aymrch shaardlga bhgui
2012-09-28
ter sejigiin konduktar awgai nar vneheer baliar bi l hel amtai gesen shg hvn rvv dairna adilhan helwel helne l dee daanch ted nar shg soyolgvi bolowsrolgvi yumnuudtai haritsaj dooshoo orood hereggvi zaluusaa ugasa ted nar ymar yumniih n bolowsrol bhaw dee bolowsroltoi bsan bol iim ajil hiij hel amaa bilvvdej ywahgvi l dee
2012-09-27
kkk harin thh
2012-09-27
ENE BOL UNUUDRIIN BAIGAA CHUHAM VNEN ZVIL TER ESVI.D HANDAJ BICHSEN HVN HUURHII ENE BAIDALDAA DASAN ZOHITSOJEE ESWEL NUGUU SOYOLGVI GARUUDIIN NEG BH DAA KKKK
2012-09-27
bymbaa:
Sain u uneheer onoson ner bn. Uneheer uneng olj bichjee hichneen saihniig yriy geed ch sainaasaa saar ni olshirson ene tsag ued muu muuhaigaa yrij oorchlohiin toloo irged duugarahgui l bol ingeed l ursgalaaraa yvsaar suireh baih, end setgegdlee bichsen humuusd bayrlalaa, dem demendee dees erchindee gedgiin adilaar negendee uram ogch bichsen zuiliig ni demjij sanal bodloo soliltsoj baigaa ni saihan sanagdaj bn. haramsaltai ni mongolchuud gudamjind yvj baihad ni sanal bodloo heleech geheer ihenh ni shaltgaan heleed l zugtchihdag ym l daa. Ene uneheer gaihshraliig toruuldeg uzel bodloo huvaaltsaad dorvitoihon shig shuumjleed tor zasagt shaardlaga tavih hun hovor shu dee...Ug ni uzel bodloo aij ichilgui heldeg bol ene niigmee oorchilj chadna shu de
2012-09-27
Замын цагдаагийнхан автобусыг зогсоол дээр зөв зогсоож сургаачээ.Түрүүлж ирсэн нь дөнгөж зогсоол руу хошуугаа оруулав уу үгүй юү хаагаад зогсдог арын нь түгжигддэг хажуугаар нь давхарлаж ордог түрүүч нь хөдлөхгүйгээс хажуугаар гарах гэж замын зорчих шугам хааж хөндөлдөж хөдөлгөөнд саад учруулдаг.Үүнийг хардаг мэдэрдэг цагдаа түүний удирдлага байна уу та нарыг манаж байхад чинь дүрэм биелүүлчихээд байхгүйд чихь бахь байдгаараа болох юм Зогсоол дээр зөв зогсдог түрүүчийн автобус хөдлөөгүй байхад хажуугаар нь гардаггүй журмыг албан ёсны дүрэм болох биелүүлээгүй бол хариуцлага хатуу тооц манаж зогёох хэрэггүй алсаас хяналт тавь хариуцлага тооц.Зогсоол дээр очиж зогсох тэмдэглэгээг хийж өг.Нэгдүгээр эгнээнээс өөр эгнээгээр бас давхидаг болжээ ҮҮнд ньхариуцлага тооц.Цагдаа нараа автобус дотор энгийн хувцастай явуулвал тэдний яаж дүрэм зөрчдөг болохыгхарийн мэднэ .Тэгээд газар дээр нь хариуцлага тооц
2012-09-27
сэгсийсэн хэдэн бүдүүлэг хэдэнкондуктаруудаа өөрчилтөөр байна.Монголын хамгийн бүдүүлэгүүд нийтийн тээвэрт ажилладаг байх
2012-09-27
avtobusan suuh yostoi hetsuu yum bnlee huuhedtei bol bur hetsuu
2012-09-27
tuka:
ter niitiin duu chih dujirtul n tawih uneheer hetsuu shuu. yadarch yadarch yawad autusand suuna, tend bugluruund uhtelee yadarna, deerees n ter neg changa tawisan duund n tolgoi hagartalaa yadarna. tegeel gertee esto dainaas yawaad irsen hun geltee l orj irne shuu dee
2012-09-27
Р.Есүйд хэлэх үг.:
chi saihan ym. Nasaaraa bus-nd suuj uzeegui bsn bololtoi. magad chi erkh ch bj bolno. gehdee setguulch gedgee uhamsarlaad het bitii tuilshir.
2012-09-26
ENE BOL UNUUDRIIN BAIGAA CHUHAM VNEN ZVIL TER ESVI.D HANDAJ BICHSEN HVN HUURHII ENE BAIDALDAA DASAN ZOHITSOJEE ESWEL NUGUU SOYOLGVI GARUUDIIN NEG BH DAA KKKK
хуцваа чи хойд солонгосоос бусад бүх газар .гацаа байдаг юм
2012-09-26
та нар суухаа больчихолдоо
2012-09-26
Тархины тураалтай үхэр монгол:
Монголын нүүр царайг харий гэвэл нийтийн тээвэрт нь суугаад ганц буудал явахад л болно. Заавал хүн хэрэглэж байж дүрэм биелүүлмэр аяддаг улсууд үхэр монголчуудаас өөр газар ховорхон байх. Цагдаа зогсвол түгжрэлгүй байхгүй бол шуудайд хийсэн эвэр шиг гэх мэт 2 хон сая могол хөгжинө гэвэл ёстой гошгоногноос гал гарахтай адил байх энэ янзаараа
2012-09-26
хуцваа чи хойд солонгосоос бусад бүх газар .гацаа байдаг юм
chimge:
unen2, ystoi aimshigtai..ene taliig hariutssan humuus ymar ajil hiij suudag ni sonin baina. ted ch uursduu mashinar ywdag bolohoor ene zowlong ch meddeggui ch baij magad.. :(
2012-09-26
монгол:
ХЭЦҮҮ ХҮМҮҮСЭЭ МӨНГӨ ХУРААГЧИД
2012-09-26
PARKIIN SHINE GALZUU HULGANA IIG BICHSIIMUU GEJ BODLOOSHT.
2012-09-26
kkk harin thh
MANAI MONGOLCHUDU CHIN ORCHIN UEYD AMIDARCH BGA MURTLUU DUNDAD ZUUNII UYEIIN HUMUUSIIN SETGEHUIGEER AMIDARCH BGA YUM CHIN IIM AIMAAR GALZUU,DOGSHIN HERZGII BIE BIYNEE HUNDETGEHGUI BAIH NI ARGAGUI SHUU DEE.
2012-09-26
ios:
buh autobusanda kamer tavih heregtei . ayulgui baidal . gadaadad buh autobus kamertai bdag . yanz buriin yum bolhod bichlege harad l guitse . 2-t konduktariin damjaa gej hicheelluul . soel zaa. ter umhii jolooch nar yagad kabin dotro tamhi tatad bdag sdanuud be . eniig shuud horiglo . niitiin teevriin jolooch n tamhi tatval yu boloh be ? yrshig bugdere tatatsaga dotro .
2012-09-26
Буудал дээр хаягийн самбар хийж өгөөч
2012-09-26
үнэхээр үнэн дүр зураг шүү. Кондуктор нар зөвхөн мөнгө л нэхэж загнахаас өөр ажил хийдэггүй. 15 номерийн баруун салааны автобусны кондуктор гандан гэж зарлаж зөндөөн хүн суулгачтхаад төө тэр хойно зурагтын автобусны буудал дээр хаячихдаг. настай хшшхэдтэй жирэмсэн хүнд суудал тавиад өгчих гэдэг үг амнаас нь нарч болдоггүй л юм байхдаа. Үнэхээр хэцүү ш дээ. жолооч нар нь гэж ёстой галзуу хүмүүс байдаг. Яг л нөгөө микро шигээ аашилдаг. ҮҮнийг болиуулах арга байна уу.
2012-09-26
та нар суухаа больчихолдоо
baagiisan:
konduktor nariig deed bolovsroltoi bolgoeoo tegj bj niitiin teever hogjino do deed mergejilgui bol fuck you bolgoh heregtei
2012-09-26
¤¤¤¤¤¤ Барилгынхан гэж балай дуракууд . Одоо нийслэлд нэг ширхэг түц нэмж бариулахгүй байх хэрэгтэй. Чихцэлдээд амьсгал давчдаад тоос шороо босоод . Харин хотоос зайдуу эсвэл гэр хороололоор тэр барилга гэсэн нэртэй далий муруй юмаа барицгаа. Унтаж амрах гэхээр орон сууц байрыг минь тойроод энд тэндгүй далий муруй юм босгож өдөр шөнөгүй ажиллаад дуу чимээ шороо тоос гэж авах юм алга. ¤¤¤¤¤¤ Замынхан гэж заваан дуракууд жил болгон чанаргүй заваан юм хийж хаяад. Олон жил харлаа монголчууд хэзээ ч зам хийж чадахгүй юм байна. Япон Солонгос Хятад компань уудаар хийлгэх хэрэгтэй.
2012-09-26
Irgen:
Zuv zuil bichjee. Bayarlala
2012-09-26
¤¤¤¤¤¤ Барилгынхан гэж балай дуракууд . Одоо нийслэлд нэг ширхэг түц нэмж бариулахгүй байх хэрэгтэй. Чихцэлдээд амьсгал давчдаад тоос шороо босоод . Харин хотоос зайдуу эсвэл гэр хороололоор тэр барилга гэсэн нэртэй далий муруй юмаа барицгаа. Унтаж амрах гэхээр орон сууц байрыг минь тойроод энд тэндгүй далий муруй юм босгож өдөр шөнөгүй ажиллаад дуу чимээ шороо тоос гэж авах юм алга. ¤¤¤¤¤¤ Замынхан гэж заваан дуракууд жил болгон чанаргүй заваан юм хийж хаяад. Олон жил харлаа монголчууд хэзээ ч зам хийж чадахгүй юм байна. Япон Солонгос Хятад компань уудаар хийлгэх хэрэгтэй.
Автобусны зогсоолууд дээр камер байрлуулж хэвлэл мэдээллээр гаргаж байвал ямар вэ, олонд таниулж ичээх хэрэгтэй. Урт гартнуул цөөрөх ч юм билүү
2012-09-26
Magnai:
Магнай даргад энэ асуудлыг хариуцуулбал дор нь зохицуулах байх да
2012-09-26
hh:
sain bain Esui saihan niitlel boljee
2012-09-26
yag unen. yalanguya ter baliar jolooch nariin tamhi arai heternee. har ugluuguur ajilruugaa buun umhii utaa tamhi unertuiulsen hun l orj bna daaa
2012-09-26