
Францын сонин “Чарли Хебдо” лалын ертөнцийг донсолгоод буй “Innocence of Muslims” киноноос үүдэн мусульманчуудыг дооглосон 12 нүүр зураг хэвлэсэн. Тэгвэл египетийн өдөр тутмын сонин “Аль Ватан” тэдний эсрэг даваа гаригийн дугаартаа “Шог зурагтай шог зургаар тэмцье” уриан дор хоёр нүүр дүүрэн 13 зураг хэвлэжээ.
Зургуудад барууныхан, ялангуяа америкчууд лалын ертөнцийг хэрхэн террорист хэмээн буруугаар харуулдагийг элэглэсэн байлаа.
Уншигчид эл нэмэлт зургуудад таатай хандаж байгаа бөгөөд үзэл санаатай үзэл санаагаар үзэлцэж, “иргэншсэн хариу үйлдэл” хийж байгаад талархсанаа сонины цахим хуудсанд бичжээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ