
Саппорогийн аюулгүйн тойргоос Зүүн 4 замын уулзвар хүртэлх хэсэгт автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус троллейбус явуулах шийдвэр хэрэгжиж байгаа. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх явцад “Төв шуудан”, “Монгол улсын боловсролын их сургууль”-ийн уулзвар орчимд нийтийн тээврийн зарим чиглэлийн “зүүн” эргэх хөдөлгөөнийг бууруулж, аюулгүй байдлыг хангах зорилгоор зарим чиглэлүүдэд өөрчлөлт оруулж байна. Үүнд:
- “Налайх-Вокзал”, “Ургах наран-Вокзал” чиглэлүүдийг Баруун 4 замын уулзвараар буцааж явуулах;
- “Био-МУБИС” чиглэлийг “Төв номын сан”-аар эргүүлж явуулах;
- “Городок-МУБИС” чиглэлийг “Ард” зогсоол хүрч явах;
- “Хонхор-Вокзал” чиглэлийг Халдвартын эмнэлэг хүртэл сунгах;
- Троллейбусны Тр:3 буюу “3,4-р хороолол-БММЗ“ чиглэлийг сэргээж үйлчилгээнд троллейбус явуулах;
-Троллейбусны Тр:6 буюу “Офицеруудын ордон-БММЗ“ чиглэлийг Улаанхуаран хүртэл сунгаж “МУБИС” зогсоолоос “МУИС”, Сүхбаатарын гудамжаар Төв шуудангийн уулзвар хүрч явах өөрчлөлт оруулж өнөөдрөөс эхлэн мөрдүүлэх боллоо.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ