Хүн барьцаалсан Д.Энхээгийн ялыг хэвээр үлдээлээ

img

Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан  хэргээр цаазын ял сонссон Д.Энхээд холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа.

Хэргийг сануулахад, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө 26  настай Д.Энхээ  гэгч нь хадам эхийнхээ амийг хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн байна.

Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд нь заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин, сумтай буу шаардаж байх үед нь цагдаагийн байгууллагын ажилтнууд баривчилж байсан юм.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ