ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч манай улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын урилгаар ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч В.Я. Гринь энэ сарын 28-30-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийнэ. Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав тэргүүтэй Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчид энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-д ажлын айлчлал хийж, хоёр улсын прокурорын байгууллагын хооронд хамтран ажиллах хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар хэлэлцэн тохирчээ. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий прокурор газар , ОХУ-ын Ерөнхий прокурорын хамтран ажиллах тухай хэлэлцээрт тус газрын удирдлагууд гарын үсэг зурах юм байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ