2012 оны 09 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Зүүн зүгийн нутгаар үүлэрхэг, зарим газраар хур тунадас орно. Говийн нутгаар солигдмол үүлтэй, нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 1-6 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 7-9 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ