Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Өнөөдөр Дэлхийн Аялал жуулчлалын өдөр. -1590 онд Пап лам VII Урбан папаар сонгогдсоноос 13 хоногийн дараа нас нөгчиж, хамгийн богино хугацаанд хамба байсан хүн болсон юм. -1777 онд Пенсильвания мужийн Ланкастер хот нэг өдрийн турш АНУ-ын нийслэл байжээ. -1821 онд Мексик улс Испаниас тусгаарлан, бие даасан улс болжээ. -1854 онд “SS Arctic” усан онгоц 300 зорчигчийн хамт живж, Атлантын далай дахь хамгийн анхны том осол хэмээн тэмдэглэгдсэн юм. -1937 онд Бали арлын барыг мөхсөн хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. Барын есөн төрөл дотроосоо хамгийн жижиг биетэй энэ бар эрэгтэй нь 90-100 кг, эмэгтэй нь 65-80 кг жинтэй байжээ. -1980 оны энэ өдөр Их аварга Д.Дагвадорж мэндэлсэн байна. -1998 оны энэ өдрийг Google өөрийн төрсөн өдөр хэмээн үздэг. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ