Үс засуулбал эд мал арвижна

img

Аргын тооллын: 2011.10.31 Даваа гараг
Билгийн тооллын: 5. Есөн улаан мэнгэтэй шарагчин хонь өдөр
Наран ургах шингэх: 07.57-17.56
Үс засуулбал: Эд,мал арвижна.
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзах зэрэг үйлнээ сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ