Япон, Тайвань хоёр тэнгист тулалдлаа

img

Японы эргийн хамгаалалтын албаныхан  Япон, Хятадын маргааны бай болж буй  Сенкаку арал (хятад нэр нь Дяоюйдао) руу  ирж явсан Тайванийн загас агнуурын хөлөг онгоцууд болон нэлээд хэдэн эргүүлийн  хөлөг онгоцыг усан хөөрөг  хэрэглэн мягмар гаригийн  үүрээр хөөн явуулжээ. Тийнхүү одоо Тайвань ч Зүүн Хятадын тэнгис дэх арлуудад санаархаж байгаа нь тодорхой боллоо. Маргаантай арлуудын усан хилд нийтдээ загас агнуурын 58, нэлээд хэдэн эргүүлийн хөлөг онгоц орсныг  Тайванийн эргийн хамгаалалтын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. Эдгээр хөлөг онгоцны их биед “Дяоюйдао бол Тайванийх” гэсэн зурагт хуудас хадсан байжээ. Японы эргийн хамгаалалтынхан энэ районоос  гарч явахыг Тайванийн флотилиас шаардсан байна. Загас агнуурын болон эргийн хамгаалалтын хөлөг онгоцуудыг олтригоос хөөж гаргахын тулд Японы тал  усан хөөргөөр бууджээ.  Тайваньчууд мөн ингэж буудсан байна. Тэнгисийн тулааны бичлэгийг эндхийн телевизээр үзүүлжээ.  Нэлээд хэдэн цаг усаар тулалдсаны дараа Тайванийн бүх хөлөг онгоц эрэг орчмын уснаас гарч явсан байна. Энэ ажиллагаанд оролцогчид юуны өмнө  загас агнах эрхээ хамгаалж байна гэдгээ мэдэгджээ. Түрүүнд нь  Хятадын загас агнуурын болон ажиглалтын хөлөг онгоцууд Сенкаку арлын ойролцоо үзэгдсэн байна. Японы эрх баригчид Хятадтай маргаантай  таван арлын гурвыг эдгээрийн эзэн Курихарын гэр бүлийнхнээс худалдан авахаар есдүгээр сарын 11-нд тохиролцсоны дараа БНХАУ, Японы хооронд маргаан дэгдсэн юм. Энэ гурван арлыг худалдан авахад япончууд 26,28 сая ам. доллар гаргажээ.  Хятадын Гадаад хэргийн яам байдлыг тэр даруй тусган авч, Японы үйлдлийг хууль бус гэж нэрлээд, арилжааг хүчингүй болгохыг шаардсан юм. Японы тал шаардлагыг хүлээн аваагүй байна. Нөөцөөр баялаг арлуудыг Япон улсын болгосныг эсэргүүцэн нэлээд хэдэн өдрийн өмнө олон зуун хүн Бээжинд суугаа Японы элчин сайдын яамны дэргэд цугласан юм. Тэд арлын нутаг дэвсгэрээс гарч явахыг шаардаад, Японы ямарваа барааг худалдан авахаас татгалзахаар сүрдүүлжээ.   Япончуудын үйлдэл хоёр орны худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлж болохыг  Хятадын худалдааны яамны орлогч сайд анхааруулсан байна. БНХАУ бол Японы худалдааны томоохон түнш юм. С.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сүржин гарчиг тавьжээ.
2012-09-27
man:
Naad gazraa s bauyr enhbold badamjunai 3s ehleed asuu. Ardchilliihniig mglchuud hooj zailuulaad MAH 72 suudaltai bh ued mongol ulsiin buh nutag devgeriin 60s deesh huviig 60-100 jiliin hugatsaataigaar mongol ulsiin agaariin buh oron zaig europiin neg kompanid 60 jiliin hugatsaagaar enhbayr eronhii said bh uedee tureesluulsen bsniig az bolj 4 onii ued ardchilliihan ter dundaa.elbegdorj medej bj.boliulj bsniig chi medsen ch ugui l gj dairah bizde archaagui.mal
2012-09-27
Elbegdorjoo chi soloongoschuudad zarsan gazaraa yax gej bna xvzvvgvi xuzaa mini ee
2012-09-27
man:
Naad gazraa s bauyr enhbold badamjunai 3s ehleed asuu. Ardchilliihniig mglchuud hooj zailuulaad MAH 72 suudaltai bh ued mongol ulsiin buh nutag devgeriin 60s deesh huviig 60-100 jiliin hugatsaataigaar mongol ulsiin agaariin buh oron zaig europiin neg kompanid 60 jiliin hugatsaagaar enhbayr eronhii said bh uedee tureesluulsen bsniig az bolj 4 onii ued ardchilliihan ter dundaa.elbegdorj medej bj.boliulj bsniig chi medsen ch ugui l gj dairah bizde archaagui.mal
Boldoo:
Bi usaar baildmar baina
2012-09-27
hahahahahahahaa:
усан буугаар байлдаж байгаад жинхэнэ галан буу болчих вий дээ. Лай л болно шүү зүгээр. эсүүл маяглаад байлгүй шууд үзчихмээрдээ. даанч чадахгүй л дээ. нэгнээсээ айж байгаа. хоёр атаман хоорондоо бараг л зодолддоггүй байхгүй юу
2012-09-27
Хүний хүүхдүүд ийм айхтар...Жоохон арлын төлөө үхэн хатан тулалдаж байхад манайхан Дорход аймагт өчнөөн төм газар Солонгосуудад өгчихсөн хирнээ одоо хүртэл бүгд нам жим байхын .....
2012-09-27