АНУ Мьянмараас бараа импортлох хоригийг зөөлрүүлнэ

img

Мягмар гаригт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассемблейн дээд уулзалтын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Мьянмарын Ерөнхийлөгч Тейн Сейнтэй уулзах үеэрээ нэгэн чухал мэдэгдэл хийсэн байна. АНУ тус улсад тавьсан эдийн засгийн хоригийн хүрээнд Мьянмараас АНУ руу бараа импортлох хоригийг зөөлрүүлэхээр болжээ. Энэ алхам нь ардчилсан хувьсгал хийх үйл явц үргэлжилж байгааг үнэлсэн хэрэг, гэхдээ хориг тэр чигтээ цуцлагдаагүйг Клинтон хэлсэн юм. Үүний өмнөхөн Мьянмарын парламентын төлөөлөгч Шве Манн BBC-д өгсөн ярилцлагадаа Мьянмарын хувьсгал эргэлт буцалтгүй болохыг хэлж байсан. Саяхан өөрийнх нь эсрэг АНУ-ын хориг цуцлагдсан, тус улсын нөлөө бүхий эрхэм Шве Манны ярьснаар Засгийн газар нь олон намын ардчилсан систем болон зах зээлийн эдийн засгийг бий болгохоор зорьж байгаа аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ