Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид барилгын асуудлаар хуралдаж байна
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус III хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар хот төлөвлөлт болон барилгын салбарт гарч буй зөрчлийг хэлэлцэж байна. Өнгөрсөн наймдугаар сарын 1-нээс НИТХ-аас нийслэлд шинээр барилга байгууламж барих ажлыг түр зогсоосон тогтоол гарсны дагуу ажлын хэсэг байгуулагдаж, иргэд оршин суугчдын ирүүлсэн өргөдөл гомдлын мөрөөр барилгын үйл явцтай танилцжээ. Энэ талаар мөн мэдээлэл өгч байгаа юм. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ