Берлин хотод газар нөөцлөхөөр болжээ

img

Берлиний сенат тус хотын дүүргүүдийн үйлдвэр албан байгууллагуудын эзэмшилд байсан  ашиглагдахгүй байгаа газруудыг дүүрэг тус бүрээр жагсаалтаар гаргажээ. Берлин урьд өмнө нь 5500 объектыг худалдсанаар 2 миллиард еврогийн орлого олжээ. Энэ нь Берлиний сенат болон дүүргүүдийн сан хөмрөгт орж холбогдох салбаруудад зарцуулагддаг байсан боловч цаашид өөрчлөх шаардалгатай гэж сенатаас үзжээ. Энэ нь дээрх ашиглагдахгүй байгаа газруудыг нөөцөнд байлгаж хожим хүүхдийн цэцэрлэг, сургуулийн барилга байгууламж барихад хэрэглэнэ хэмээн Берлин хотын хот тохижуулалт хариуцсан сенатч Мюллер хэлсэн байна. Энэ жишээгээр Улаанбаатар хот ч гэсэн сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтэд зориулагдах газар, талбайг стратегийн зорилгоор нөөцлөх хэрэгтэй юм. Берлинээс И.Отгонбилэг мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Berlinees:
Europiin ertnii soyolt German orniig duuraih ch boloogui bnaa gej.
2013-03-20