
WikiLeaks сайтын үндэслэгч Жуллиан Ассанж лхагва гаригт НҮБ-ын дээд уулзалтын үеэр Лондонгоос хиймэл дагуулаар холбогдож мэдэгдэл хийжээ. Тэрээр АНУ-д хандан өөрийнх нь эсрэг, мөн түүний сайт болон хүмүүсийн эсрэг арга хэмжээгээ, энэ бүх мөрдлөг хавчлагаа зогсоохыг хүссэн байна.
“Одоо Ерөнхийлөгч Обама зөв зүйл хийж, өөрчлөлт шинэчлэлтийн хүчинд нэгдэх цаг нь болсон. Зөвхөн сайхан үгээр биш үйл хэргээрээ илэрхийлэх цаг нь болжээ” гэжээ.
Ассанж Лондонд суух Эквадорын элчин сайдын яамнаас ийн ярьсан бөгөөд тэрээр тэнд зургадугаар сараас хойш баривчлалтаас зугатан орогнож байгаа билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ