
Дорнод аймгийн Эрдэнэ сум, Цагаан-Уул, Цагаан-Овоо, Халх гол зэрэг сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг авлига өгсөн тухай мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна.
Иргэдийн өгч буй мэдээллээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр 2012 оны УИХ-ын сонгуулийн VII тойрогт МАН-аас нэр дэвшихдээ тойргийнхоо 335 иргэнд хувьцааны төлбөр нэрээр тус бүр нэг сая, нийт 335 сая төгрөгийг 2012 оны зургадугаар сарын 25-ны өдөр бэлнээр олгосон гэнэ. Энэ тухай баримт ч иргэдэд бий гэнэ.
Эл мөнгийг олгоход НХХ-ийн сайд асан Т.Ганди, Сангийн сайд асан Д.Хаянхярваа болон Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхболд, зарим сум, багийн нийгмийн ажилтан зэрэг төрийн албан хаагчид, “ХААН” банк , “Хадгаламж” банкны салбарын захирлууд хамтран оролцсон гэв.
Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага, Авлигалтай тэмцэх газар дээрх хүмүүсийг шалгаж өгөхийг хүслээ.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ