БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

img

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Тэ Рог өчигдөр хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Элчин сайд Монгол, Солонгосын харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, солонгосын томоохон компаниудын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ЭСЯ-ны зүгээс анхааран ажиллаж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн иргэдийн зорчих нөхцлийг хөнгөвчлөх үүднээс тус ЭСЯ БНСУ-ын виз авахад шаардлагатай баримт бичгийн тоог цөөрүүлэх, виз олгох хугацааг багасгах зэргээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа танилцуулжээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Chagaan xas ex oronchid bylgem:
Ern xorongoo oryylj bolno tegexde xyyl zorchixgyi baix xergteig xatyy anxarylax xeregtei mongol ylsin irgend yamar negen gemtel ychtylj tynii erxiig zorchivol chyyd kompanin xagaad ylsin omch bolgox xergtei gej yzej baina manai bylgemes
2012-09-28