Онлайн бичлэгээс болж Google-ийн захирлыг баривчилжээ

img

Лхагва гаригт Бразилийн цагдаагийн алба тус улсын сонгуулийн хуулийг зөрчиж, хотын даргад нэр дэвшигчийг гүжирдсэн онлайн бичлэгийг сайтаасаа устгаагүй хэргээр Google-ийн Бразил дахь салбарын ерөнхийлөгч Фабио Хосе Сильва Коэльог баривчилжээ. Зүүн өмнөд Мату-Гросу-ду-Сул мужаас захирлыг баривчлах шүүхийн захирамж ирсэн байна. Холбооны цагдаа нар хэргийг жижиг зөрчил хэмээн дүгнэж, шүүхэд ирнэ гэсэн амлалт өгч гарын үсэг зурсны дараа суллана гэжээ. Түүнийг лхагва гаригийн орой сулласан байна. Бразилийн хуулийн дагуу шүүгчийн шийдвэрээс гажих үед жил хүртэл шоронд хорих шийтгэл оноодог аж. Google компаний төлөөлөгч энэ талаар мэдэгдэл хийх хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. Харин шүүхийн мэдүүлэгт компани өөрийн эзэмшдэг YouTube сайтад байрлах бичлэгний агуулгад ямар нэг хариуцлага хүлээхгүй хэмээжээ. Сарын эхээр хойд муж Параибад мөн ийм хэргээр компаний өөр нэг гүйцэтгэх захирлыг буруутгасан байна. Гэхдээ компани тэдгээр бичлэгт хариуцлага хүлээхгүй гэдгээ шүүгчид амжилттайгаар итгүүлснээр хэргийг хэрэгсэхгүй болгож байжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01