Улс төрийн зорилго агуулж Викиликсийн дансуудыг хаасан Виза, Мастеркард, Пэйпал руу довтолсон хакерууд Ассанжийг дэмжсээр байх болно

img

Жулиан Ассанжийг  баривчлагдсаны дараа хэсэг хакерууд Виза, Мастеркард, Пэйпал зэрэг мөнгөн гүйлгээний компаниудын вебсайтад халдсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгт холбоотой гэж сэжиглэгдэн шалгагдаж байгаа Голландын хакер Мартин Гонлагтай CNN-ий сурвалжлагч уулзаж ярилцжээ. Яагаад ийм зүйл  хийх болов оо гэсэн сурвалжлагчийн асуултанд Мартин Гонлаг  “Орчин үеийн дижитал ертөнцөд өөрийнхөө эсэргүүцлийг илэрхийлэх хамгийн сайн арга нь энэ байсан” гэж хариулжээ. Харин "Таны вебсайтад халдсан зорилго юу байв?" гэсэн асуултанд “Нэгдүгээрт,  би Ассанжийг дэмжиж байгаа. Хоёрдугаарт,  интернэтийн эрх бидэнд байх ёстой. Мөн АНУ  удахгүй хэвлэлийн эрх чөлөөний үндэсний өдөр гэж тэмдэглэх гэж байгаа. Энэ нэрийн дор Викиликс вебсайтыг бүрэн хааж хориглохоор зэхэж байгаа нь миний эгдүүцлийг хүргэж, тэдний эсрэг ямар нэг зүйл хийхээр шийдсэн. Харин Виза, Мастеркард, Пэйпал компаниудын хувьд тэд Викиликсийн бүх харилцах дансуудыг хааж, ямарч гүйлгээ хийх боломжгүй болгосон нь  хууль зөрчсөн үйлдэл болсон. Викиликсийн хувьд тэр компаниудтай харилцагчийн үүднээс л харилцаж байсан. Тэд Америкийн компаниуд болохоор улс төрийн зорилго агуулсан учраас би тэр компаниудын сайтыг  яагаад адилхан  хааж болохгүй гэж тиймүү? Бид хэн нэгнийг хохироох, эсвэл мөнгө хулгайлах зэрэг гэмт хэргийн чанар агуулаагүй. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа гэдгийг хүмүүс ойгох хэрэгтэй. Би цаашдаа Ассанж болон Викиликсийг дэмжиж ажилласаар байх болно. Интернэтийн эрх болон, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхүүд бидэнд байх ёстой” гэж Голландaд амьдардаг хакер Мартин Гонлаг хариулжээ.

Н. ЭДДИ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ