
Хэдэн сар урвайн, олны нүднээс хол явсны эцэст Кристен Стюартад эргэн инээмсэглэх шалтгаан бий болжээ. “Харуй бүрий” киноны хамтран тоглогч, амьдрал дээр мөн хайртай найз залуу Роберт Паттинсоныг араар тавьж гомдоосноос хойш тэрээр аль болох олны нүдэнд өртөхгүй байхыг хичээж байсан юм. Харин Роберт түүнийг уучилсан бөгөөд тэд эргэн хамт амьдарч байгаа хэмээн тэдний ойрын хүн мэдээлжээ. Кристен өнөөдөр Парист болох “Balenciaga” загварын долоо хоногт оролцохоор ирэхдээ аз жаргалтайгаар инээмсэглэж харагдсан нь үүнтэй холбоотой бололтой. Тэрээр францын загварын ордон Balenciaga-гийн “Florabotanica” үнэртэй усны нүүр царай болсон юм.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ