Нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлж, хүүхдүүдийг хохироож байна

img

УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг З.Баянсэлэнгэ, Г.Уянга, С.Ганбаатар Л.Гантөмөр нарын гишүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тул гадаад орнуудад хэрэгждэг “Day-Care” буюу хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх, сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ. Хуулийн төслийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хүүхдийн аюулгүй байдал, хоол хүнс, эруул ахуй, ариун цэврийн зохих шаардлагыг хангасан орчныг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд эрхэлж болох юм байна. Хүүхэд харах үйлчилгээг эрхлэх иргэн нь баталсан хөтөлбөрийн дагуу богино хугацааны сургалтад хамрагдах бөгөөд энэ үйлчилгээнд тавих хяналтыг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, боловсролын хяналтын улсын байцаагч хэрэгжүүлэхээр тусгажээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын НББСШУБХ-ноос томилогдсон ажлын хэсгийн гишүүд цэцэрлэгүүдийн хоол, хүнсний хангамжийн талаар судалгаа хийсэн байна. Орон нутгийн төрийн өмчийн харъяалалтай “Хүнс хангамж” компаниуд харьяа дүүргүүдийн цэцэрлэгүүдийн хүнсний хангамжийг хариуцан ажилладаг боловч зах зээл дээрх жижиглэнгийн үнээс даруй 20 хувийн нэмэгдэлтэй үнээр цэцэрлэгүүдэд хүнсийг нийлүүлж байгаа үзүүлэлт гарсан байна. Хэдийгээр УИХ-аас цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмсэн ч зуучлагч компаний нэмэгдэлтэй үнээр хүнс нийлүүлэх явдлыг зогсоохгүй бол ямар ч үр дүнгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдэгдэж, хүнс хангамж нэртэй компани байх шаардлагатай эсэх дээр анхаарах цаг болсныг санууллаа. Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудтай цэцэрлэгүүд шууд нийлүүлэлтийн гэрээ байгуулж ажиллах, эсхүл үнэхээр зуучлагч компани шаардлагатай гэж үзвэл ганц нэг монополь байгууллага бус өрсөлдөөн бий болгох үүднээс хоёроос доошгүй компанийг сонгон шалгаруулж ажиллуулах гарц байгааг тэрээр дурдсан. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

naran:
odoo surguuli tsetserleguud bugd uildveruudtei geree baiguulaad shine hunsee uildveriin uneer hudaldan avah bolomjtoi bolson.odoo 1jijighen muhlagt hurtel uildveruud shuud hurgedeg bolson shuu dee .importoor irdeg hunsiig buunddug tuvuudees avahad bolno zaaval zavsriin zuuchlagch geed iluu uneer avaad hereggui bid 2007 ond ene asuudliig taviad uildveruudiig demjih gesen huviin sonirhol bna uu geed am ruugaa algaduulj baisan tuuhtei odoo bol tsag n bolson zuvkhun zokhion baiguulah setgel dutaj bna daa suu tarag zaaval uulgadag bolbol suunii uildveruud sain ajillana daa makh,guril ,talkh talkhan buteegdehuun ,tums hunsnii nogoo, undug, jimsnii shuus,varenie er n ihenkh hunsiig shuud avch bolno.Yaraltai shiidver gargah heregtei baina Ene bidnii ur hoichiin eruul mendiin gol asuudal shuu
2012-09-28
s:
bas shiree hurtel avahuulj bga tsetserleg bn.
2012-09-28
s:
ene yahav, harin tor zasag maani huuhed surch bolovsroh eruul orchind herhen sanaa zovj yu hiideg yum bol, oroh oromj baival bolno gej boddog bololtoi, tsetserleg bur parketan shal hiih, tsonh dulaalah, tsonhond hoshig hiih, huuhdiin orooniihoo 00-g zasah, togloom nemeh, tasalgaanii tsetseg avah, nom avah,ter baitugai hool zoodog savaa oorsdoo shinechildeggui etseg ehchuudees tatsan mongoor hiij bn shuude, unegui tsetserleg nertei bolovch etseg ehchuud olon zuiliig hiij ogch bn, ursgal zasvart zoriulj heden tsaas ogdgoo harah tsag bolson
2012-09-28
s:
bas shiree hurtel avahuulj bga tsetserleg bn.
zochin:
120-myangatad baidag ulsin terguunii 53-r tsetserlegiin darga emegtei 10-aad jiliin umnu manai achiig tsetserlegt yabdag baihad uuruu hunsnii materyalaa tsugluullaad heden tugruguur yamar buteegdhuun absnaa udur bur sambar deer bichchihsen baidag baij bilee. Mash baga mungu ordog baisan gesen. Ene emegtei songuuliin horooni Yadamsurengiin ehner gesen.Iim saihan ajil uilstei humuusiin belen turshlaga surbaljilbal olon baigaa daa!
2012-09-28
монгол:
ХҮНСНИЙ НЭМЭГДЛИЙН ТАЛААР МОНГОЛД МЭДДЭГ ХҮН БИЙ ЮУ? БАЙХГҮЙ ДЭЭ. САЙН МЭРГЭЖИЛТЭН МАШ ХУРДАН БЭЛДЭХГҮЙ БОЛ ХҮНСНИЙ НЭМЭГДЭЛ МАШ ИХ АЮУЛ ТАРЬЖ БАЙГАА ШҮҮ ДЭЛХИЙД. БИД ЮУ Ч МЭДЭХГҮЙ ИДЭЖ Л БАЙНА. ЯЛАНГУЯА ИМПОРТООР. МАНАЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД Ч ЮУ Ч ХЭЛЭХГҮЙ АЙМШИГТАЙ ЮМ ХИЙЖ БАЙГАА ШҮҮ.
2012-09-27
1:1:
Surguuli tsetserlegiin zahiraluudiin dald biznes shuu dee! Negen zahiraliig iim ajil hiideg gegdgiig sain medeh um bn
2012-09-27
зочин:
ёо иймхэн юмыг шийдчихэж чаддаггүй хүмүүс наад төрд чинь ажилладаг юм уу. танил тал найзууд хамаатныхаа хүмүүсээр хүүхдийн цэцэрлэг рүү шахааны бизнес хийхээ л боличихооч. шууд улсын үйлдвэрүүдтэй гэрээ хийгээд л төрөөс мөнгийг нь үйлдвэрүүд рүү шилжүүлчихнэ биз дээ. сэтгэл дутаад байгаа юм биш үү
2012-09-27