
“Барилга-Аюулгүй ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөн өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.
МҮХАҮТ-ын дэргэдэх Барилга, Дэд бүтцийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөнийг Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн барилгачдын холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөн энэ үеэр “Хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэл” сэдэвт үзэсгэлэн гарна. Уулзалт, зөвлөгөөнд Барилгын салбарын хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай барилга угсралтын аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулж, цаашдын чиг хандлагыг тодорхойлж, тэдэнтэй санал бодлоо солилцох юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ