
Хятад дахь японы хамгийн том машин үйлдвэрлэгч Nissan компани пүрэв гаригаас эхлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээ зогсоохоор болжээ. Харин Toyota компани хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ бага байгаа учир үйлдвэрлэлтээ багасгах гэнэ.
Эдгээр мэдэгдэл саяхан болсон хэд хэдэн японы эсрэг эсэргүүцлийн жагсаалаас болсон бөгөөд хятадад үйл ажиллагаагаа явуулдаг олон япон компани хэдэн өдрийн турш үйлдвэрлэлтээ зогсооход хүрсэн юм. Эсэргүүцлийн жагсаал хоёр орны хооронд Зүүн Хятадын тэнгис дэх арлын маргаанаас үүссэн билээ.
“Бид хятад дахь худалдаа, эрэлт хэрэгцээнд өөрчлөлт гарч байгааг харсан учир нөхцөл байдалдаа тааруулан ийм алхам хийж байна” хэмээн Toyota-гийн төлөөлөгч Дион Корбетт хэлсэн байна.
Токиогийн бирж дээр Nissan компаний хувьцаа 3.2 хувиар буурсан байсан бол Toyota 2.7, Honda Motor бараг 5 хувиар тус тус унажээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ