Хороо, дэд хорооны дарга нарыг баталлаа

img

Өнөөдрийн НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын ажлын долоон хороо, 10 дэд хорооны дарга, бүрэлдэхүүнийг баталжээ. Хороодод тус хуралд суудалтай бүх намуудын төлөөллийг багтаасан байна.
  1. Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргаар Д.Оросоо
  • Хүний эрхийн дэд хорооны даргаар С.Ононбаяр
  •  Ёсзүйн дэд хорооны даргаар Ц.Энхцэнгэл,
  1. Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны даргаар  Д.Хүрэлбаатар
  •  Төсвийн зарлага хяналтын дэд хорооны даргаар Д.Авирмэд
  •  Нийслэлийн татвар, татвар, төлбөр хураамжийн асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Л.Нарантуяа
  •  Хөрөнгө оруулалт, хөгжлийн асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Р.Дагва
  1. Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны даргаар Л.Шагдаррагчаа
  •  Газрын менежментийг боловсронгуй болгох асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ц.Буяндалай
  •  Замын түгжрэлийг бууруулах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Д.Бадарсан
  1. Байгаль орчин, экологийн хорооны даргаар Б.Саранчимэг
  •  Агаарын бохирдлыг бууруулах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ц.Одонтунгалаг
  •  Ногоон байгууламжийг хөгжүүлэх, хөрсний бохирдлын асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Л.Сайнтөгс,
  1. Гэр хорооллын хөгжлийг дэмжих хорооны даргаар Л.Наранбаатар,
  1. Нийгмийн бодлогын хорооны даргаар Г.Ганбаяр
  •  Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал эрхэлсэн дэд хорооны даргаар Ж.Амарсанаа
  1. Өргөдөл, гомдлын хорооны даргаар Ш.Одгэрэл нарыг тус тус баталлаа.
  Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ