
Шинэ Зеландын Ерөнхий сайд “Megaupload” сайтын эзэн Ким Доткомыг хууль бусаар тагнасандаа хүлцэл өчсөн байна.
Шинэ Зеландын Харилцаа холбооны аюулгүй байдлын товчооноос АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд ноён Доткомын гэрт нэгжлэг хийх эрх олгосон бөгөөд уг товчоо нь зөвхөн гадны оронд тагнуулын үйл ажиллагаа явуулах эрхтэй байдаг учир энэ хэрэг хууль бус юм.
Ноён Дотком нь Германд төрсөн нь 2010 онд Шинэ Зеландын иргэн болсон байна.
Цагдаа нар зохиогчийн эрхгүйгээр файл хадгалах үйлчилгээ үзүүлдэг Megaupload сайтыг хаахаас өмнөхөн уг нэгжлэг болсон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ