
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн тушаалаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Ц.Уртнасанг томилох шийдвэрийг өчигдөр гаргасан байна.
Тус газрын даргаар томилогдоод буй Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан аж. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын албан тушаалыг хашиж байсан туршлагатай нэгэн юм байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ