Хий цацсан хүүхдийн хэргийг шалгана

img

Дархан-Уул аймгийн "Од" цогцолбор сургуулийн XI  ангийн сурагч өчигдөр  санамсаргүй байдлаар ангидаа хий цацсаны улмаас таван хүүхэд ухаан алдаж, хоёр хүүхдийн амьсгаа боогдож эмнэлгийн тусламж авсан билээ.

Уг хэргийг харьяа орон нутгийн цагдаагийн хэлтэст шалгаж  эхэлжээ. Эх  сурвалжийн мэдээллээр сурагчийн цацсан хийг ОХУ-д үйлдвэрлэсэн бөгөөд зөвхөн хүчний байгууллагын ажилтнууд хэрэглэдэг аж.

Уг хэргийг үйлдсэн сурагч хийг чухам хаанаас авсан, ямар зорилготой цацсан зэргийг шалгаж тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байна.

Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuv haanaas avsan todruulaad etseg eh bagshd anhaaruulga uguh heregtei.huuhdiig ailgaj bol.gui iim nasni huuhduud.g hen hen n anhaarah estoi.surgan humuujuulegch nar huuhduud.gee zuv haritsaj baimaar yum.ih shaltgaaldag gehdee ene hereg.g tohoh gej bichsengui
2012-09-28