Сүмд ноход гүйж явна гэвэл

img

Оюутнуудын сургалтын төлбөр нэмэгдэх тухай дуулиан  боловсролын шинэ сайд Л.Ган­төмө­рийг чамгүй сандаргасан. Сайд нь  мэднэ гэж бодоод төрийн өмчийн сургуулийн төлбөрийг арван хувиас илүү нэмэхийг хориглосон боловч их, дээд сургуулиуд түүний үгийг тоодоггүй.  Төлбөр л нэмэхгүй бол сургуулиуд хаалгаа барих хэрэг гарах дээрээ тулаад байгаа юм болов  уу гэтэл бас тийм биш юм аа. Төрийн их, дээд сургуулиуд  төрийн сангийн мөнгө, төсөв, оюутнуудын төлбөр, хандив, бусад орлого зэрэг мөнгөөр хэрхэн нааддаг тухай ноцтой баримт манай редакцид ирэв. Энэ баримтаар бол МУИС-ийн удирдлага нэг сайдын үгэнд орох нь бүү хэл, Монгол Улсын хууль, Засгийн газрын тогтоолыг ч тоодоггүй нь харагдана. Жишээлбэл, Засгийн газар  2010 оны нэгдүгээр сарын 10-нд  МУИС-ийг өөрчлөн байгуулах тогтоол  гаргасан. Гэхдээ 100 хувь төрийн өмч нь хэвээрээ байхаар.  Тогтоолоор МУИС-ийг улсын бүртгэлээ өөрчлөхийг үүрэг болгосон. Гэтэл өнөөг хүртэл хуучин бүртгэлтэй­гээ.  МУИС төсвөөс санхүүжилт авдаг тул төрийн сангийн дансаар л гүйлгээ хийх үүрэгтэй. Гэтэл МУИС-ийн удирдлага арилжааны банкинд данс нээлгэчихээд түүгээрээ гүйлгээ хийх сонирхолд  хөтлөгджээ. Арга нь тун энгийн. МУИС-ийн удирдлага төрийн өмчийн хажуугаар МУИС-ийн хөгжлийн сан нэртэй нэгэн Төрийн бус байгуул­лага байгуулжээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол төрийн байгууллага хажуудаа хувийн байгууллага, төрийн бус байгууллага байгуулж болохгүй. Төрийн байгууллагаас бусад хуулийн этгээд төрийн бус байгууллага байгуулах эрхтэй гэж заасан байдаг. Төрийн бус байгууллага нь төрөөс хараат бус байх тухай ч хуулиар баталгаажуулсан нь энэ. Харин МУИС яагаад төрийн бус байгуул­лагаа байгуулсан шалтгаан нь мөнгө угаах гэс­нээс өөрөөр тайлбарлах арга алга. Монгол Ул­сын оюуны сорыг бэлтгэдэг МУИС-ийн удирд­лага олон тэрбум төгрөгөөр тоглож, газрын наймаа хийж явна гэвэл та итгэх үү.  Оюутнууд л хууль зөрч­дөг гэж шүүмжилдэг. Харин МУИС-ийн рек­тор С.Төмөр-Очир хууль зөрчжээ гэвэл яах бол. Ректорын хууль зөрчиж байгуулсан “МУИС хөгжлийн сан” хэмээх ТББ газрын наймаа хийж, ТӨХ мэтийн жижиг гарыг үл тоомсорлосон хэний, ямар дэмжлэг хүлээж өнөөг хүртэл хариуцлага хүлээхгүй байгаа нь анхаарал татна. МУИС-ийн мэдэлд байгаа 160 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн дутуу барилга байсан гэнэ. Тэр нь МУИС-аас арваадхан алхмын зайтай үнэтэй 375 метр квадрат газар. Ийм хэмжээний газар 16 давхар орон сууц бариад зарахад өлхөн арван сая ам.доллар олно. Гэтэл хууль бус ТББ-ын Удирдах зөвлөл тус газрыг 292 сая төгрөгөөр үнэлэн иргэн Даш гэдэг хүнд худалдчихжээ. Харин Дашаас 200 сая төгрөг авчээ. Сонирхолтой нь түүнийг санхүүгийн бүртгэлд “өглөг” хэмээн бүртгэсэн байх юм. Хуулиар бол тус газрыг худалдах, үрэх, дуудлагаар худалдах, хувьчлах эрх нь ТӨХ-нд байдаг аж. Бүр ноцтой нь энэ байгууллага магистрын сургалт, шилжин суралцсаны төлбөрийн 50 хувь, оюутны хяналтын тооноос хэтэрсэнд  авдаг нэмэлт төлбөр гэх мэт ихээхэн хэмжээний мөнгийг дансаараа дамжуулна. Эрүүгийн шинжтэй энэ хэргийн хариуцлагыг ТББ байгууллага байгуулсан ректор, ТББ-ын Удирдах зөвлөл, өмчөө хянах үүрэгтэй ТӨХ, Мэргэжлийн хяналтын байгууллага, энэ бүхнийг зохион байгуулсан С.Төмөр-Очир нарын хэн хүлээх нь тодорхой бус байна. Учир нь банкны хууль бус дансаар гүйгээ хийхдээ нэгдүгээр гарын үсгийг МУИС-ийн дэд захирал Б.Даваасүрэн, хоёрдугаар гарын үсгийг ерөнхий нягтлан бодогч н.Оюунцэцэг нар зурна. Мөнгөний баримт нь санхүүгийн тэмдэг төдийгөөр баталгаажиж, гүйлгээ хийгдэнэ. Төрийн өмчийн жижиг газрын дарга, жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол өдийд хаана суугаа нь тодорхой. Харин монголчуудын оюуны сорыг бэлтгэдэг МУИС-ийн удирдлага яах бол гэдгийг оюутнуудаас эхлээд Монголын сэхээтнүүд анхааралтай ажиглаж байна.  Мэдээж дээрх үйлдэл зөвхөн МУИС дээр гарсан гэвэл худал хэрэг болно. Бусад төрийн өмчийн их дээд сургуулиудад ч МУИС-ийн дээрх өвчин халдсан нь мэдээж. Гэхдээ төрийн өмч, оюутны намрын элсэлтээр бизнес хийж байгаа үйлдэл нь хуулийн хажуугаар өнгөрөх учиргүй. Одоогоор боловсролын салбарт  илэрсэн хамгийн том луйврын ганц жишээ энэ. Монголчууд хүүхдээ сургахын тулд асар их хөрөнгө зардаг болсон. Төр ч түүнийг нь дэмжиж багагүй хэмжээний мөнгө гаргаж байна. Гэтэл хувь, хувьсгалаас гарсан тэр их мөнгө хэдхэн хүнийг баяжуулах хэрэг болж байгаа нь өнөөгийн их, дээд боловсролын сургалт, чанар муу байгаагаар илэрнэ. МУИС-ийн удирдлага зөвхөн газрын наймаа хийгээд зогсохгүй санхүүгийн томоохон зөрчил байгаа нь шалгалтаар илэрсэн байна. 2011 оны салбаруудаас гаргаж өгсөн тайлан, толгой байгууллага болох МУИС-ийн тайлантай тэмээ, ямаа шиг зөржээ. Зөвхөн богино хугацаат өр төлбөр гэхэд хоёр сая шахам ам.доллар, Засгийн газрын хөрөнгө оруу­лалт арван сая ам.доллараар зөрсөн байх юм. Дээр нь дахин үнэлгээний 10.2 сая ам.дол­ларын зөрүүтэй гарчээ. Мөн 2010 оны баталгаажсан тайланг 2011 оны эхэнд шалгахад нэг тэрбум төгрөгийн зөрүү гарсан аж. Эрдэмтэд маань зардлаа өсгөх бичих замаар энэ их мөнгийг тайландаа суулгах арга олсон уу гэмээр. Тэд зөвхөн зардал нэмэх замаар мөнгө хийдэггүй бололтой. Зарим тохиолдолд хасах арга бас хэрэглэнэ. Салбар сургуулиуд гурван тэрбум төгрөгийн авлагатай гэж тайлагнасан бол толгой сургууль түүнийг нь бууруулаад нэг тэрбум бууруулж тайлагнасан байх жишээтэй. МУИС төгсөгчид сургуулиараа гайхуулах дуртай. Оюутнууд нь ч бусад сур­гуулийн оюутнуудтай харь­цуулахад арай дээгүүр харцтай. Энэ нь ч тэдний буруу биш. Учир нь МУИС мон­голчуудыг соён гэгээрүүлэхэд том үүрэг гүйцэтгэсэн. Тэд сургуулиа Монголын боловс­ролын ариун сүм гэж хайрлаж явдаг. Хармсалтай нь энэ сүмд нь ноход гүйж явна гэвэл тэд итгэхгүй. МУИС болон бусад төрийн их, дээд сургуулиудтай холбоотой асуудал сөхөгдөж байгаа нь анхных биш. Өмнө нь ч олон удаа яригдаж байсан. Гэхдээ ард олон тэр бүрт итгээд байдаггүй байсан. Дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг эрхэм ректор хууль мэдэхгүйдээ гаргасан гэвэл худлаа. Хуулийг тэр хамгийн сайн мэднэ, яаж бултахаа ч тооцсон. Ямар ч том мөнгөн дээр Төмөр-Очир ректор гарын үсэг зураагүй. Харин өнөө төрийн бус байгууллагын удирдлага, нягтлан гарын үсэг зурж санхүүгийн тэмдэг дарсан байгаа.  “Бид оюутнуудын сургалтын төлбөрөөр амиа зогоож байна” хэмээн ярьдаг. Энэ сургууль жилд багаар тооцоход 60 сая ам.доллар эргүүлж байна. Ганц жишээ татахад МУИС-ийн ЭЗС-д өнгөрсөн жил 90 гаруй оюутан бусад сургуулиас шилжүүлж авахдаа тус бүрээс нь 1,4-2,2 сая төгрөг авах тушаал гаргажээ. Сэжигтэй нь дээрх төлбөрөөс тэрбум шахам төгрөгийг хөнгөлсөн байна. Гэхдээ албан бус ханш 3-5 сая төгрөг байдаг тухай оюутнууд ярьдаг. Зөвхөн энэ зөрүүнээс багш нарын цалинг нэмж болно. Энэ тохиолдолд оюутны сургалтын төлбөрийг нэмэхгүй байх боломжтой. МУИС-ийн удирдлага сургуулийнхаа санхүүгийн тайланг оюутнууддаа, эцэг, эхчүүдэд ил тод болгох, шинэчлэлийн Засгийн газар, МУИС-д аудит хийлгээд, холбогдох бай­гууллагууд  үнэнээр нь шалгавал жигтэйхэн муухай тоо,  новш, ноохой гарах юм шиг байна билээ. Ингэхэд МУИС маань төрийн сургууль бил үү, Төмөр-Очир нарын сургууль бил үү. Г.Дашрэнцэн    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Санхүүгийн шалгалт:
Санхүүгийн шалгалт хийх хэрэгтэй. Бүх салбар сургуулиудад нь.
2012-10-01
ZOCHIN:
MUISD GADAADIINHAN NOM BELEGLEJEE. TEGEED ENE TUHAI TOMOROCHIRT HELSEN CHINI TAVIURUUDIIG NI AVAAD NOMIIG NI TSAANII HOGOND OGCHIH GESEN GENE BILEE GEJ NEG YARIA YAVJ BAISAN YUM BAINA SHUU. BARAG L BOLSON YAVDAL BAIHAA
2012-09-30
ZOCHIN:
TENEG TOMOR-OCHIR MUISIIN 1-R BAIRIIG BATHROOM SHIG BOLGOCHIH YUM. NODNIN BAISHIN BARIH MONGOOR 2-R BAIRIIG ZASUULSAN. CHADAHGUI YUM BOL YU GEJ INGEJ ZASMAR AYDAJ AVCH CH BOLOHGUI HAYAJ CH BOLOHGUI TENEG YUM HIIDEG BAINAA. ARAI MEDREMJTEI HUND NI ULDEEHGUI.
2012-09-30
ZOCHIN:
HAVAR TOMOR-OCHIR NEG LABORANT HUUHNEE DAGUULAAD MOOG TUUHEER SOLONGOS YAVSAN GESEN. HER ZEREG IH MOOG TUUGEE BOL MOOG TUUSEN BOLOV UU MOOGONTSOR TUUSEN BOLOV UU
2012-09-30
zochin:
TOMOR-OCHIR TELEVIZEER "2010 OND SUDALJ UZSEN CHINI MUIS SUDALGAA HIIDEGGUI HARIN MERGEJILTEN BELTGEDEG SURGUULI BAISAN YUM BAINA. TEGEED BI SUDALGAA HIIDEG SURGUULI BOLGOH STRATEGI TOLOVLOGOO GARGALAA GEED L YARIJ BAINA. TEGEHEER NI HAJUUD NI BAISAN JANLAV BAGSH MUIS DEER DELHIIN TUVSHIND HURSEN SUDLAACHID BAIGAA. MANAI FIZIK MATEMATIK DELHIIN TUVSHIND HURSEN GEED L" ZALRUULAH YUM. TOMOR-OCHIR L SOCIALIZMIIN YEIIN MERGEJILTEN HEVEEREE ULDSEN BOLOHOOS BISH MUIS MASH IH SUDALGAA HIIDEG GAZAR SHUU DEE. MUIS -D ZAHIRLIIN ZAYA GOMDOJ DEE. IIM MUUHAI ZAHIRALTAI BOLCHIH GEJ. ODOO ENE NI ASHGUI ZAILAH NI. ORORND NI YAMAR LUIVARCHIN IREH YUM BAIGAA YUM. UG NI NEG SAIHAN TOM ERDEMTENEER L UDIRDUULAH YUMSAN.
2012-09-30
ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ:
ТӨМӨР-ОЧИР ЭНЭ СУРГУУЛИЙН РЕКТОР НЬ БИЗ ДЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БӨГӨӨД ХЭН ЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ Ч ОЙЛГОМЖТОЙ НААД ТӨМӨР-ОЧИР ЧИНЬ ТЭГЭЖ СУГАН ДООГУУРАА ЮМ ХАРААГҮЙ ГАРГААД СУУЖ БАЙДАГ НӨХӨР БИШ БҮГДИЙГ НААДАД ЧИНЬ ӨӨРӨӨ Л ЗОХИЦУУЛЖ СҮҮЛД АСУУДАЛ ҮҮСВЭЛ УСНААС ХУУРАЙ ГАРАХААР ТООЦООГОО ХИЙСЭН БАЙГАА
2012-09-29
онигоо:
онигоо МУИС ДЭЭР ГАДНЫ ЭРДЭМТЭД ИРЖЭЭ ТЭГЭЭД ТАНАЙ СУРГАЛТАНД ЗОРИУЛЖ 100 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ НОМ ТОВХИМОЛЫГ ҮНЭГҮЙ БЭЛЭГЛЬЕ ГЭЖЭЭ ТЭГСЭН ХАРИУД НЬ ЯДАЖ 10 САЯ ДОЛЛАРЫГ НЬ БЭЛНЭЭР ӨГЧИХ ТЭГВЭЛ ЭНЭ НОМУУДЫГ ҮНЭГҮЙ АВЬЯ ГЭСЭН ГЭДЭГ ЯАГААД ТЭР БИЛЭЭ ГЭСЭН ЧИНЬ УИХ-ЫН СОНГУУЛВД ОРОЛЦООД ГИШҮҮН БОЛЧИХВОЛ 1 ТЭРБУМ ДОЛЛАРЫН НОМ Ч БЭЛГЭНД АВЧ БОЛНО ГЭЖЭЭ
2012-09-29
ҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮҮ:
ТӨМӨР-ОЧИР ЭНЭ СУРГУУЛИЙН РЕКТОР НЬ БИЗ ДЭЭ ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ НЬ ОЙЛГОМЖТОЙ БӨГӨӨД ХЭН ЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙГАА НЬ Ч ОЙЛГОМЖТОЙ НААД ТӨМӨР-ОЧИР ЧИНЬ ТЭГЭЖ СУГАН ДООГУУРАА ЮМ ХАРААГҮЙ ГАРГААД СУУЖ БАЙДАГ НӨХӨР БИШ БҮГДИЙГ НААДАД ЧИНЬ ӨӨРӨӨ Л ЗОХИЦУУЛЖ СҮҮЛД АСУУДАЛ ҮҮСВЭЛ УСНААС ХУУРАЙ ГАРАХААР ТООЦООГОО ХИЙСЭН БАЙГАА
БҮХ ИХ ДЭЭД СУРГУУЛЬД БАЙГАА БҮГДИЙГ ШАЛГАЖ АРД ТҮМЭНД ЗАРЛА ЭРХИЙГНЬ ХУРАА
2012-09-29
Содов:
Энэ сургууль жилд багаар тооцоход 60 сая ам.доллар эргүүлж байна. Ийм мөнгө эргүүлчих сонирхол АН-ынханд төрж л таараа.
2012-09-29
зочин:
ганц МУИС ч биш бүх их дээд сургуулиуд ийм л байгаа.Бидний үед сургалтын чанар маш сайн байсан,одоо бүр өнгөрсөн байналэйэднийг цөмийг нь шалгаж аудит оруулах хэрэгтэй.сургалтын чанар маш муу. олигтой болдовсон хүчин бэлдэж чадахгүй байна, оюутнууд нь ч гэсэн адилхан.хамгийн гол гь шаардлага өндөртэй чанартай сургалт явуулахыг ард иргэд хүсэж байна.Англи хэлний анги төгссөн оюутнууд нь ХОББИ сургуулийн 5,6-р ангийн хүүхдүүдээс дор байна гээд боддоо.4 жил их сургуульд сурчихаад...
2012-09-29
zochin:
гантөмөр сайд аа та тэмүүжин сайд, батүүл дарга шиг ажлаа эхлээч. та бас шөтхг-н магнай дарга шиг магнайлж ажлаач, хоосон ярихаа азнавал яасан юм бээ.
2012-09-29
Балдан:
МУИС д оих орлогч нь АН ын Гончигдоржийн дуу ТоморОчрийн оронд очих гэж ил тод узэж байна даа. Бух сургууль адилхан ийнхуу байдалтай байгаа. Харин яамнаасаа оорчилолтоо хийх хэрэгтэй буга болсон юуч гарахгуй мэргэжилтэнуудээсээ салаачээ сайдаа таныг харьяа сургууль руу чинь санааг чинь тооруулэж ард нь улддэ туршлагтай олон сайдыг аргласан олон кн байгаа даа
2012-09-28
mn:
Yur n ene surguuliuud davraad bna soyol urlagiin ih surguuli oyutniihaa 70 myangiig odoo boltol uguugui erhem zahiral Sonintogsoo yu bolsiin bol 2012 oni 6r sariin 70 yasan yum bol chono boroonoor gej...........
2012-09-28
zorigt:
MUIS-iin surgalmiin alba hund surtaltai ni yaaaaaaag unen.ediin zasgiin surgaltiin alba bol mungu l nehne buun hund surtaltanuud ouytanuudaa hun gej toodggui shde
2012-09-28
zochin:
ih surguuli tsagiin saihan estoi l ih surguuli baisan um daa.harin odoo mungu ugaagch gazar bolson baina lee. tugssun ouytanuud ni yu ch medehgui zaadag bagsh nar ni buur ch door. deeguur baigaa ulsuud ni buum mafi.neg negendee um helj chadahaa bolison. dandaa neg negendee doldoidson ulsuud. bugdiig soliod shijgenesen zaluuchuudiig tavih heregtei. daan ch erh medel alban tushaal huugaad tegej chadahgui dee. ih surguuliin surgaltiin alba bol jigteihen hund surtaltai humuus. za ter tsagaach gej nuhur deer asuudal shiiduuleh gej orvol estoi sanaanii garz.buur dooroos ni ekhleed deesh ni khurtel solikh heregtei shde.
2012-09-28
zochin:
bas tsagaach gej neg erh medelten baigaa shde
2012-09-28
зочин:
Гантөмөр сайдаа ажлаа шийдэмгий эхлээч болосролын салбарт байгаа бугшсан идээ вээрийг хага татаж цэвэрлээч хаа нэгтээ шигдэж хоцроод байна шүү
2012-09-28
Зочин:
Яг үнэн худлаа ярихаас өөр юм мэдэх юм уу Сайд болоод манай байгууллага дээр ирж танилцсангүй юугаа хийж яваа юм бүү мэд өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй л байгаа юм
2012-09-28
hehe:
Амбицтай МУИС-н багш захирлууд нэг нэгнийхээ бөгсийг ухахаа одоо болимоор юм. Хэзээ байхдаа МУИС санхүүгийн тайлангаа доллараар гаргадаг болцийн бэ. Төмөр-Очирын дараа энэ булгидаг матуулдаг албан тушаалд суух зоригтой хүн олдох болов уу даа. Убис, анагаах, хөдөө аж ахуй эд нар шиг нам даруулаад гөлөлзөөд явж байхдаа таарсан гарууд юм даа
2012-09-28
TVN:
Энэ бол ганц МУИС д хамаатай асуудал биш, ЭМШУИС ч гэсэн газраа өөр эмнэлэгт зарж, оюутны төлбөрөөр гараа угааж л байгаа Нээрээ шударга ёс гэж байдаг бол шалгамаар
2012-09-28
Dorj:
Tumur-ochir huvidaa deed surguulitai, ashig sonirholiin zorchiltei etgeed, yavj ooriinhoo surguuliig ideechee, ulsiig idej khanahgai lalar yumaa
2012-09-28
ТӨМӨР ОЧИР БОЛ АРАЙ ДЭНДҮҮ ФЕОДАЛ
2012-09-28
зочин:
гантөмөр сайд аа та тэмүүжин сайд, батүүл дарга шиг ажлаа эхлээч. та бас шөтхг-н магнай дарга шиг магнайлж ажлаач, хоосон ярихаа азнавал яасан юм бээ.
2012-09-28
Зочин:
Яг үнэн худлаа ярихаас өөр юм мэдэх юм уу Сайд болоод манай байгууллага дээр ирж танилцсангүй юугаа хийж яваа юм бүү мэд өөрчлөлт шинэчлэлт хийх хэрэгтэй л байгаа юм
Ариун сүмд нөхөд ирж болно.Харин тэндээс үнэ цэнэтэй хүн болоод гарах нь хамгийн чухал
2012-09-28
Boldoo:
Наад МУИС хөгжил сан чинь бүр 13-н жилийн өмнө байгуулагдсан зүйл шүү дээ.
2012-09-28