Уушгины нарийн мэргэжлийн эмч нар үзлэг хийнэ

img

Дэлхийн уушгины хатгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан нийслэлийн дүүргүүдэд  хүүхдийн уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийхээр боллоо. Дэлхий нийтээрээ 2009 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр  сарын 02-ны өдөр буюу нөгөөдөр  “Уушгины хатгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болно. Энэ өдрийг  “Цэнхэр жинс өмсөцгөөе” уриан дор 6 тивийн 36 улсын 167 байгууллагын идэвх санаачлагаар тэмдэглэнэ. Дэлхийн статистик мэдээгээр 15 секунд тутамд нэг хүүхэд, өдөр бүр 5500 хүүхэд, жилд 2 сая хүүхэд уушгины хатгалгаа өвчний улмаас нас барж байна. Өнөөдөр дэлхий даяар  “УУШГИНЫ ХАТГАЛГААГААС СЭРГИЙЛЬЕ, ХҮҮХДҮҮДЭЭ АВРЪЯ” уриан  тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил 3 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улс энэ жилийг “УУШГИНЫ ХАТГАЛГААГААР ХҮҮХДҮҮДЭЭ ӨВЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙЯ” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, НЭМГ, ЭХЭМҮТ, ЭМШУИС, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлүүдтэй хамтран уушгины хатгалгаа өвчний талаарх мэдээ, мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, эцэг эхчүүдэд зөвлөмж тараах, уушгины нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг  хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ