Эрх зүйн шинэтгэл сэдвээр уулзалт зохион байгуулна
Монгол Улсын Хууль зүйн яамнаас Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтууд, эрх зүйн салбарт хийхээр төлөвлөгдөж буй шинэчлэл, тус яамны цаашдын үйл ажиллагааны шинэчлэгдсэн чиглэлийг хууль зүйн салбарт хамтран ажиллагч төсөл, хөтөлбөрүүдийн удирдлага болон олон улсын хөгжлийн байгууллагуудад танилцуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, яамны бодлого болон хоёр ба олон талт хандивлагчдын хоорондын уялдаа холбоо, үр өгөөжтэй харилцаа, хамтын ажиллагааг хангах зорилгоор “Эрх зүйн шинэтгэл: Хууль зүйн салбарын хөгжлийн хөтөлбөр” сэдэвт уулзалтыг 2012 оны есдүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна
Уулзалтад Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага, олон талт хөгжлийн байгууллагуудын төлөөлөл, олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөл оролцох болно.
У.Хаш
СЭТГЭГДЭЛ БИЧИХ