Энэ өдөр дэлхийн түүхэнд

img

Энэ өдөр дэлхийн түүхэнд ямар үйл явдал болж тэмдэглэгдэн үлдсэнийг та бүхэнд танилцуулъя. -Өнөөдөр Дэлхийн Галзуу өвчний өдөр. Энэ өдөр галзуу өвчний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн анхны галзуу өвчний вакцин гаргасан Луи Пастерын нас барсныг дурсдаг байна. Энэ өвчнөөр нас барсан хүмүүсийн 99 хувь нь ийм халдвар авсан амьтанд хазуулсан, тарилга хийлгээгүй гэрийн тэжээмэл амьтандаа хазуулснаас болдог. -Тайванд болон Филиппиний Хятад-Филиппиний сургуулиуд энэ өдрийг “Багш нарын баяр” хэмээн тэмдэглэдэг. -Мөн АНУ-д энэ өдрийг “Тэнэг асуулт асуух өдөр” хэмээдэг байна. Голчлон багш, сурагч нарын хооронд яригддаг бөгөөд хичээлийн үеэр тэнэг асуулт асуух вий хэмээн айсан сурагчдыг идэвхжүүлж, хичээлд идэвхтэй оролцуулах зорилгоор анх санаачлагдаж байжээ. -1791 онд Франц улс еврей хүн амдаа эрх чөлөө олгосон европын анхны улс болжээ. -1867 онд Канадын Торонто хот Онтарио мужийн гол хот болсон байна. -1871 онд Бразилийн Засгийн газар боолоос төрсөн хүүхдэд эрх чөлөө олгох “Эрх чөлөөт ургийн хуулийг” баталснаар Бразил дахь боолчлолыг эцэслэх анхны томоохон алхам болжээ. -1928 онд Сер Александ Флеминг(зурагт харуулсан) өөрийн лабораторидоо бактер устгах хөгц ургаж байгааг анзаарснаар хожим пенициллин бий болжээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ