Жуковын хөшөөний хойд урсгалыг өнөөдрөөс хаана
Зүүн 4 замын зүүн талын аюулгүйн тойргийн буцаж эргэдэг уулзвараас Жуковын хөшөөний урд талын буцаж эргэх уулзвар хүртэлх 0.58 км авто замын урд талын урсгалыг шинэчилж, өнөөдрөөс уг замыг нээсэн. Харин тус хэсгийн хойд урсгалыг өнөөдөр оройн 22.00 цагаас эхлэн хаахаар болжээ. Энэ хэсгийн замын ажлыг ирэх сарын 05-ныг хүртэл хийж гүйцэтгэх юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ