
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Австралийн Гадаад хэргийн сайд, Сенатч Боб Карр ирэх сарын 1-нээс 4-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд Австралийн талаас гадаад хэргийн сайдын түвшинд хийж буй хоёр дахь удаагийн айлчлал юм.
Австрали Улсын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Гадаад харилцааны сайдтай яриа хэлэлцээ хийнэ. Мөн Австралийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй төслийн үйл явцтай танилцаж, Улаанбаатар хотноо байгуулагдаж буй Австралийн Ерөнхий Консулын газрын нээлтийн арга хэмжээнд оролцох юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ