Ираны цөмийн хөтөлбөрт улаан шугам татахыг Израйль уриаллаа

img

Нью-Йорк хотноо НҮБ-ын дээд уулзалт үргэлжилж байна. Өчигдөр буюу пүрэв гаригт Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ираны цөмийн хөтөлбөрийн тухай яриа хийлээ. Израйль болон барууны орнууд Иран улсыг цөмийн тэсрэх бөмбөг хийж байгаа хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ Тегеран энэ нь шинжлэх ухааны, энхтайвны зорилготой гэдэг. Ерөнхий сайд Нетаньяху нэгэн зурагт самбар авчирч өөрийн яриаг тайлбарласан юм. Тэрээр Ираныг цөмийн бөмбөг хийхэд шаардлагатай уран баяжуулалтын 70 хувь хийгдсэн. Харин бид 90 хувиар улаан шугам татвал тэднийг энэ үйлдлээс нь ухрааж чадна хэмээжээ. Ирэх оны хавар, эсвэл зуны эхээр Ираныг энэ хувьд хүрнэ гэж тэрээр хэлсэн юм. Харин 90 хувьд хүрвэл эцсийн шатанд хүрч, бөмбөгийг хийж дуусгахад цаад тал нь хэдхэн сар, наанадаж хэдэн долоо хоног болно гэлээ. Мөн тэрээр улаан шугам татах нь Ираныг зогсоох ганц арга, өөр ямар ч арга нэмэр болохгүй, болоочгүй гэсэн юм. Тэрээр АНУ, Израйль хоёр улсыг нэг зорилготой хэмээсэн. Хэдий тэдний зорилго Ираныг цөмийн бөмбөгтэй болохоос сэргийлэх ч Ерөнхийлөгч Обама улаан шугам татах арга хэмжээг дэмжихгүй байна. Зөвхөн дипломат болон хатуу санкц үзүүлэх замаар Ираныг зогсоохоор оролдож байгаа юм. Харин лхагва гаригт Ерөнхий Ассемблейн хурал дээр Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Израйль болон барууны орнуудыг цөмийн зэвсгийн талаар сүрдүүлэг үзүүлж байгаад буруутгасан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

батаа:
Зоригийн хэргийн талаар маш сонирхолтой мэдээ байна. Манайхаан орж сонирхоорой. Үнэн байж магадгүй л юм байна!!! www.mojgorhuu.wordpress.com
2012-10-01