
“Мал аж ахуйн салбарын шинэчлэл” мал зүйчдийн улсын зөвлөгөөн болж өндөрлөлөө. Хоёр өдрийн туршид үргэлжсэн уг зөвлөгөөнд хот, хөдөөгийн 500 гаруй төлөөлөгч оролцсон.
Зөвлөгөөнийг хааж, Үйлдвэр, хөдөө аж аухйн сайд Х.Баттулга үг хэлэхдээ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хөдөө аж ахуйн салбарт өнөөг хүртэл хийгдээд байгаа бодит судалгаанууд дээр үндэслэн шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж хүн амыг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээр бүрэн хангах тодорхой хэсгийг экспортлодог болох зорилго тавин ажиллаж байна.
“Монгол мал” хөтөлбөрийг та бүхний оролцоотойгоор бүх шатанд үр дүнтэй хэрэгжүүлсэнээр мал эрүүлжиж, чанар нь сайжирч, нэг малаас авах ашиг шим нэмэгдэн, чанартай бүтээгдэхүүн, түүхий эд үйлдвэрлэх боломж бүрдэх юм.
Салбарын сайдын хувьд “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт бүрэн суулгаж, ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.
Зөвлөлгөөнөөс гарах шийдвэрээс гадна дараахь асуудлуудад анхаарал тавьж шийдвэрлэхээр ажиллана. Тухайлбал, хот суурин газрын хүн амыг мах, сүүгээр хангах зорилгоор эрчимжсэн мал аж ахуйг цогцолбороор хөгжүүлэх, Орон нутгийн хувийн хэвшлийн мал эмнэлэг, үржлийн нэгжүүдийг “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд чадавхижуулах, Орон нутгийн онцлог, малын төрөл, ашиг шимийн чиглэлд нийцүүлэн сум бүрт хувийн хэвшлийн цөм сүргийн аж ахуйг бий болгоно" гэлээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ