“Босоо” гишүүн гурван талт хэлэлцээрийг үзэглэхээр ажиллаж байна
Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч С.Ганбаатар УИХ-н гишүүн болсноос хойш зургаа дахь удаагаа Дархан-Уул аймагт томилолтоор ажилласан байна.
Тэрээр Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн 2012-2014 оны Дархан-Уул аймгийн гурван талт хэлэлцээрийн бэлтгэл ажилтай танилцаж энэ долоо хоногтоо эцэслэн үзэглэхээр тус аймгийн засаг даргын тамгын газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон холбогдох газрын дарга нартай уулзалт, хуралдаан зохион байгуулжээ.
Тус хуралдаанаар Дархан-Уул аймгийн гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд хүргэж, нарийн загвар боловсруулж бусад аймгуудад үлгэр дуурайлал болох зорилго тавьсан аж.
Түүнчлэн Засаг дарга болон хэлтэс, агентлагийн дарга нартай уулзаж ирэх оны Дархан-Уул аймгийн төсвийн талаар ярилцаж байгаа аж. Тодруулбал, Монгол улсын төсөв их танагдаж байгаа учраас Дархан-Уул аймгийнхаа үндсэн гол хэрэгтэй, шаардлагатай эмнэлэг, сургууль цэцэрлэгийн төнөг төхөөрөмж авах, шинээр баригдах цэцэрлэг сургууль, тог цахилгаангүй газрыг тог цахилгаантай болгох зэрэг асуудлыг төсөвт суулгахад С.Ганбаатар гишүүний зүгээс тус дэм өгч төсвийн хуулийн хэрэгжилтийг хангах талаас нь ажиллахаа хэлсэн байна.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн дунд сургууль болон Дархан хот дахь ШУТИС-ийн ДаТС-ийн оюутан залуучуудад чөлөөт ярилцлага, лекц уншсан аж.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ