Арсен Венгер: Роналдо бүжигчин, Бейл ойрын зайн гүйгч, харин Месси өөр гаригийнх

Английн “Арсенал” багийн ахлах дасгалжуулагч Арсен Венгер хөлбөмбөгийн талбайд хамгийн тод гэрэлтэж буй гурван хөлбөмбөгчний ялгаатай талуудыг ингэж тайлбарлажээ.
"Роналдо, Бейл, Месси гурав өөр чиглэлийн тоглогчид. Тэднийг харьцуулна гэдэг амаргүй. Миний бодлоор Роналдо бол бүжигчин. Тэр хөлийн маш хурдан хөдөлгөөнөөр өрсөлдөгчөө богино зайд хуурч, хүчтэй цохилтоор төгсгөдөг. Харахад яг л бүжигчин шиг. Харин Бейл бол ойрын зайн гүйгчтэй адил. Өрсөлдөгчөө гүйцэхэд түүнд тодорхой хэмжээний зай талбай хэрэгтэй. Тиймээс тэр жигүүрт бол үнэхээр аюултай. Харин талбайн төвд бөмбөгөө хол туун, хурдална гэдэг бүтэшгүй зүйл. Месси багийн төлөө тоглож чадаж байна. Би Мессиг "playstation"-ийн тоглогч гэж хэлж байсан. Харин одоо бол өөр гаригийнх гэж хэлмээр байна" гэж Арсен Венгер дүгнэсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ