
Лалын ертөнцийн уур бухимдлыг төрүүлсэн, шашны үндэслэгч Мохаммедыг доромжилсон киног хийсэн хэмээн үзэж буй Накула Бассилей Накула Калифорнийн пүрэв гаригт Лос Анжелест болсон шүүх хурлын дараа батлан даалтгүйгээр баривчлагджээ. Өдгөө 55 настай Накула нь банкны залилангийн хэргээр 2011 онд тэнсэн ялтайгаар суллагдсан юм. Тэрээр батлан даалтын журмыг зөрчсөн хэмээн ийн баривчлагджээ. Харин мөргөлдөөн үүсгэсэн киноноос болоогүй юм.
Тэнсэн ялын үед Накула цагдаагийн зөвшөөрөлгүйгээр интернет ашиглах болон нууц нэр ашиглах хориотой байсан бол тэрээр “Innocence of Muslims”киноны 14 минутын урттай трейлэрийг YouTube сайтад байршуулсан төдийгүй Сем Бассил хэмээх нууц нэр ашигласан билээ.
Үүний өмнөхөн Обамагийн Засгийн газар YouTube сайтыг эзэмшдэг Google компаниас тус бичлэгийг устгахыг хүссэн ч бичлэг тэдний журмыг зөрчөөгүй учир устгах боломжгүй хэмээн татгалзсан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ