
Улаанбаатар чуулгын тайзнаа ирэх сарын 10-ны өдөр "Гоолингоо" жүжгийн нээлт болох гэж байна. Төв аймгийн "Монгол туургатан" театрын ерөнхий найруулагч С.Баярсайхан зохиолын бичиж, найруулсан "Гоолингоо" дуулалт жүжгийн хөгжмийн зохиолчоор Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Аюуш ажиллажээ. Харин гол дүрд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг болон Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзул, МУСТА Б.Батболд, О.Анхчимэг, Т.Лхагважав, Б.Эрдэнэсаруул, С.Отгонбаатар, М.Анхтуяа, Ж.Буянтогтох, Нийслэлийн Улаанбаатар чуулгын үндэсний хөгжмийн их найралын уран үтээлчид оролцон тоглоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ