Шатахуун ачсан автомашин осолджээ

img

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шатахуун ачсан чиргүүл онхолдсон осол өчигдөр 16.20 цагт гарсан байна.

 Иргэдээс ирсэн дуудлагын дагуу ослын газарт Нийслэлийн Онцгой байдлын газар, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллаж, орой 21.30 цагийн орчимд газарт асгарсан шатахууныг бүрэн саармагжуулсан байна.

Эл ослын улмаас хүний амь нас  хохироогүй гэнэ.

Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ