“Орон байраа дулаалцгаая” өдөрлөг боллоо

img

Нийслэлийн агаарын чанарын албанаас Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цэвэр агаарын сантай хамтран Сүхбаатарын талбайд Агаарын бохирдлын эсрэг дулаалгын сарын аяныг нээж “Орон байраа дулаалцгаая” өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү аян нь агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгахад төр, захиргааны болон гадаадын байгууллагуудын төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжих, олон нийтийг тэдгээрт татан оролцуулах, эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг багасгах талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой юм. Сүхбаатарын талбайд аж ахуйн нэгжүүд түлш, дулааны хэмнэлттэй зуух, гэр, байшин, утаа бага гаргадаг угаасан нүүрс, шахмал түлшний үзэсгэлэн гаргаж, танилцуулгуудыг тараасан юм. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

argaa barah umdaa
2012-09-29