250 мянган долларын үнэтэй лак

img

Оззи Осборны охин, загвар зохион бүтээгч, дуучин Кели Осборн Эммигийн шагнал гардуулах ёслол дээр гоёж ирсэн "үнэтэй" хумсны будаг нь шуугиан тариад байна. Арга хэмжээнд очихынхоо өмнө тэрээр твиттер хуудсандаа "хар алмааз эрдэнэтэй 250 мянган ам.долларын хумсны будгаар маникюр хийлгэх гэж байна" хэмээн бичсэн юм. Өөрийнхөө мөнгөөр аваагүй гэж бичсэн ч түүний энэ бичлэг олон хүний дургүйцлийг төрүүлсэн юм. Төрүүлэхээс ч аргагүй. Ар гэрийнхнээ тэжээхэд ч бэрхшээлтэй санхүүгийн хямралын үед бүтэн байшин авч хүрэхүйц мөнгөөр ингэж наргисан нь олон нийтийн зэвүүг хүргэж, Келли уучлал гуйсан байна.  

Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

yun bayarhuu yum vzeegvi yum be holboochin shg
2012-10-01