
Өнөөдөр аргын тооллын есдүгээр сарын 29. Санчир гариг. Билгийн тооллын 14. Найман цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн наран 07.03 цагт мандаж, орой 18.45 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл едөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвижна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ