Консулын газрууд дотоод ажлын өдөргүй болно
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төрийн байгууллагуудын дотоод ажлын цагийн хуваарийг хүчингүй болгох шийдвэр гарсан билээ.
Үүнийтэй холбоотойгоор Гадаад харилцааны яамны Консулын газар болон хилийн чанадад суугаа Монгол Улсын Дипломат, консулын төлөөлөгчийн газруудад ирэх долоо хоногоос эхлэн дотоод ажлын өдөргүй ажиллах үүргийг Гадаад харилцааны дэд сайд Д,Ганхуяг өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ