Их сургуулийн тэтгэлэг авсан 102 настан

img

Маргарет Даннинг өдгөө 102 настай ч сурах хүсэл эрмэлзэл дүүрэн явна. Дэлхийн хоёрдугаар дайны өмнө болсон эдийн засгийн их хямралаас болж тэрээр Мичиганы их сургуулиасаа гарч ээжийнхээ ажилд туслах хэрэгтэй болсон байна. Харин түүнээс хойш эргэн их сургуулидаа орж чадаагүй бөгөөд бүтэн 80 жилийн дараа их сургуулиа дүүргэх боломжтой болжээ. Хатагтай Даннингийн машины сонирхлын талаар өгүүлсэн сэтгэл хөдөлгөм нийтлэл Today.com сайтад гарсны дараа автомашины сэлбэг, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч FRAM групп түүнд тэтгэлэг олгож, эрдмийн зэргээ гүйцээхэд нь туслахаар болсон байна. Олон жил өнгөрсөн ч эргэн сурах мэдээ Даннингийг их баярлуулжээ. Хуучин машины хорхойтон түүнд 82 настай машин байдаг бөгөөд одоог хүртэл өөрөө тосыг нь сольдог гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaid bol toriin terguunud ni gariin belegtei ochood emee tanii chih yum duulj bn uu mon saihan nasaljee ta dainii ued yu hiij bsan be heden huuhed gargasan be urt udaan naslaarai gdg yumda
2012-11-14
Aguu gej eniig l helne de
2012-10-01