Цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлнэ

img

 Улсыг бүртгэлийн ерөнхий газрын харьяа аймаг, сум, дүүрэг, хорооны иргэний бүртгэлийн ажилтнууд өнөөдөр ажиллаж байна. Энэ нь аймаг, нийслэлийн хэмжээнд  цахим үнэмлэх олгох ажлыг эрчимжүүлэх зорилготой юм. Энэ үеэр иргэд цахим үнэмлэхээ иргэний бүртгэлийн ажилтнаас очиж авах боломжтой юм байна. Иргэд цахим үнэмлэхээ авахдаа өөрийн иргэний үнэмлэхээ авч очно. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авах юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ